“А-Артист” продакшн, “Од” кино театрын хамтын бүтээл “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны нээлт тун удахгүй 17:00 цагт "Тэнгис" кино театрт нээлтээ хийх гэж байна. Халх голын дайны ялалтын 75 жилийн ойд зориулан бүтээсэн уг киноны зохиолыг В.Агар бичжээ. “Өнгөрсөн түүх чинь маш ойрхон байгаа” хэмээх өгүүлбэрт хэлэх гэсэн санаагаа багтаасан уг кино нь залуучуудад эх орныхоо түүхийг мэдүүлэх, тэднийг сэргээх, эх түүхээрээ бахархах сэтгэл төрүүлэх уран бүтээл болсон гэж уран бүтээлчид үзэж байгаа юм. Киноны продюссерээр жүжигчин, найруулагч Т.Алтантуяа, залуу уран бүтээлч С.Очирхуяг, найруулагчаар В.Агар, зургийн найруулагчаар Д.Ангараг зэрэг чадварлаг уран бүтээлч тус кино багт хамтран ажилласан байна.




Grandnews.mn
Сэтгэгдэл (2)