“Чүрэ” замдаа гарлаа

Монголын тайз, дэлгэцийн салбарын уран бүтээлчид болох найруулагч, зураглаач, зураач, жүжигчин, менежер, хөгжмийн зохиолчид нэгдэн “Чүрэ” уран бүтээлийн нэгдлийг байгуулсан байна. Тэд шинэхэн нэгдлээ 27 настай ятгач Чүрэ баатрын нэрээр нэрлэн, шүтээнээ болгон бэлгэджээ. Одоогийн байдлаар нийт 60 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тайз дэлгэцийн чиглэлээр уран бүтээлээ туурвих аж.

Уран бүтээлчдийн хувьд доод тал нь 10 жилийн хугацаанд салбартаа ажилласан хүмүүс нэгдэж чадсан нь тэдний давуу тал гэнэ. “Чүрэ” нэгдэл уран бүтээлийнхээ албан ёсны нээлтийг энэ сарын 24-нд хийхээр товоо зарлаад байгаа юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025