Blue Moon арт галерейн гишүүн уран бүтээлч Д.Батнасангийн “Талын салхи” 8 дахь бие даасан үзэсгэлэн энэ сарын 23-нд нээлтээ хийнэ.
Дүрслэх урлагийн түүхэнд иxэнx зураачид тосон болон шороон будгаар зурж гаршсан байдаг бол усан будгаар дагнан xийдэг уран бүтээлчид түүxийн цаг үе бүxэнд тун цөөн тоонд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тэгвэл Д.Батнасан усан будгийн арга ажиллагаагаар сүүлийн 5 жил дагнан ажиллажээ.
Уг үзэсгэлэнд түүний байгалийн этюд, аж байдал, хотын сэдэвтэй 50 орчим бүтээлийг шигшин дээжилж урлагт хайртай та бүхэнд толилуулж байна. Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцыг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал билээ.
Тэрбээр усан будгийн арга ажиллагааг олон түмэнд сурталчлан таниулах зорилгоор “Монголын усан будгийн мастерууд” ТББ байгуулан ажиллаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн үеэр зураач Д.Батнасан усан будгийн судалбар зургийг хэрхэн зурж сурах талаар гурав хоногийн түргэвчилсэн сургалт зохион байгуулах гэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна