Жэки Чаны хүү Жэйси Чаныг хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан гэх хэргээр саатуулаад байгаа билээ. Алдарт жүжигчин маань “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн олон нийтэд хандан хэлсэн юм.
Жэйси Чаны Бээжин хот дахь гэрээс 99.2 грамм хар тамхи олдсон бөгөөд түүний найз Тайваний кино од Кай Ко нарыг хамтад нь баривчлаад байгаа аж. Шинжилгээгээр тэд хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Гэхдээ шүүх хурал хойшлогдсон бөгөөд хэрвээ үнэн гэж тогтоовол Хятадын хуулиар гурван жилээр хорих ял оноох аж.
Өдгөө 32 настай Жэйси Чан нь Холливуудын алдарт жүжигчин Жэки Чан, Тайванийн алдарт жүжигчин Лин Фенжао нарын ганц хүү бөгөөд Америкт төрж өссөн, амьдралын хэв маяг нь нэлээд баруунжсан хэмээн шар хэвлэлүүд шуугиж байна.
Дэлхийд хар тамхийг хамгийн хатуу хориглосон улс бол Хятад. Хар тамхинд холбогдсон л бол барагтай бол сална гэж байхгүй ба хууль тогтоомж нь хүртэл хатуу чанга байдаг. Алдарт жүжигчин Жэки Чан өөрөө Хар тамхитай тэмцэх холбооны тэргүүн бөгөөд өөрийнх нь хүү хар тамхины хэрэгт холбогдсонд нэг хэсэг итгэж өгөхгүй байснаа эцэс сүүлд нь ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйсан байна.



М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна