Монголд Вилл.Ай.Эм ирнэ

“Эко Азиа мюзик фестиваль” ТББ-аас ирэх сарын 5, 6-нд олон улсын хөгжмийн наадам зохион байгуулах аж.  Гол зорилго нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, наадмын орлогоос цөлжилттэй нутгуудад мод тарих ажлыг эхлүүлэх гэнэ. Мөн иргэдийн дунд бүтээлийн уралдаан зарлах аж.

Уг наадамд дэлхийд чансаатай 10 гаруй уран бүтээлчийг оролцуулахаар төлөвлөж, зөвшилцлийн шатандаа явж буй юм байна. Одоогоор “Black eyed peace” хамтлагийн ахлагч Вилл.Ай.Эм, Италиас Гари Каос, Японоос Дайши Дэйнс нарын дижей оролцох нь тодорхой болсон гэж тус ТББ-ынхан мэдэгдлээ.

Гари Каос өнгөрсөн онд Питбуллтай хамтарч FCK нэртэй уран бүтээл гаргаж байжээ. Тэрбээр Польш, Герман, Франц, Ази, Их Британи, Майами Швейцарьт аялан тоглосон байна. Харин Дайши Дэйнс 2006 оноос уран бүтээлээ эхэлж, долоон цомог гаргаад байгаа бөгөөд Японы хөжмийн “Орикон” жагсаалтад 12 дугаарт багтаж байжээ.

Тус наадмын нэг өдрийн тасалбар 60 мянга бол хоёр хоногийнх 90 мянга төгрөг гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025