“Зүрхээр наадагч” гэх содон нэртэй дэлгэцийн бүтээл энэ зуны турш үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл тус кино ирэх есдүгээр сарын 5-нд кино театруудаар гарч эхлэх тов тогтжээ.
Киноны зохиолыг СТА А.Ганчимэг бичиж найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан байна. Харин эрэгтэй гол дүрд Азийн топ модель О.Мөнхдалай, эмэгтэй дүрүүдэд МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, СТА А.Ганчимэг нар тогложээ. Уг киног бүтээхэд нийтдээ 200 гаруй уран бүтээлч оролцсон аж. Тэгэхээр 200 гаруй хүний хичээт зүтгэлээр бүтсэн “Зүрхээр наадагч” тун удахгүй түмэнд хүрэх нь ээ.

Сэтгэгдэл байхгүй байна