Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын ач охин Анастасия Цеденбал Монголд ирээд байгаа билээ. Тэрбээр өмнө нь Монголд ирээд буцахдаа дараагийн удаа өвөөгийнхөө төрсөн нутаг Увс аймгийн Давст суманд заавал очно хэмээн өөртөө амлаад буцсан амлалтандаа хүрч яваа гэдгийг бид танд дуулгасан. Тэгвэл Анастасия Цеденбал саяхан өвөөгийнхөө газар очиж цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.
Тэрбээр “Алтан өлгий” дэх өвөөгийнхөө газар дээр очиж өлмийд нь сөхөрч суугаад нулимс дуслуулан удаан залбирч суусан бөгөөд Анастасия Цеденбал өвөөгийхөө өвөр дээр зургаан нас хүртлээ эрхэлж өссөн юм гэдэг.






М.Сонор
Сэтгэгдэл (1)