Энэтхэг, Пакистан, Непаль төдийгүй Ойрхи Дорнодын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гоёх дуртай хамгийн гоё гоёл бол Mehndi хэмээх биен дээрх зурган урлал юм. Энэхүү уламжлалт гоёлоор бүсгүйчүүд хамгийн хүндтэй цаг мөч, хурим, баяр ёслолын үеэр гоёдог байна. Тэд ихэвчлэн хөл, гар шууны хэсгээ үзэсгэлэнт хээ угалзаар зуран чимэглэдэг аж. Энэ урлаг нь дотор, гаднаасаа нар мэт үзэсгэлэнтэй гэрэлтэнэ гэсэн утгыг агуулдаг ажээ.
Сэтгэгдэл (1)