’Сэрэлт”-ийн Бумаад зориулсан хөшөөг босгов

“Сэрэлт” кинонд тоглосон Бумаа дүрээр нь бидний сайн мэдэх XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулан хөшөө босгохоор болсдн тухай өмнө нь албаны хүмүүс мэдээлж байв. Тэгвэл түүний хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад су- манд нь босгожээ. Энэ жил Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээнд зориулан тус сумаас төрөн гарсан алдарт жүжигчний хөшөөг ийн бос- госон байна.
Жүжигчин Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бү- тээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын кино ур- лагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм.
Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүрийг бүтээжээ. Тод- руулбал “Сэрэлт”-ийн Бумаа, “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж, “Хүргэн хүү”- гийн ээж, “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын эхнэр гээд бидний сэтгэлд хоногшсон олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025