Хосгүй үнэт судруудын дээжийг үзүүлнэ
2014/07/30

Маргааш Бурхан багшийн анхлан “Номын хүрдээ эргүүлсэн” их дүйчин өдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Үндэсний номын сан, Гандантэгчилэн хийд тэргүүтэй сүм хийдүүд хамтран “Ном дор итгэмүү, Ном дор мөргөмүү” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Гандантэгчилэн хийдэд хадгалагдаж буй хосгүй үнэт “Алтан Ганжуур”, Монголын Үндэсний номын санд хадгалагдаж буй “Сандуйн жүд” бусад сүм хийдэд хадгалагдаж байсан “Доржзодов”, “Алтгангэрэл” болон “Есөн эрдэнийн Ганжуур”, мөнгөн хуудаст, алтан үсэгт “Сандуйн жүд” зэрэг судруудын дээж, хувилбарыг Тусгаар тогтнолын талбайд залж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлж, сонирхуулах юм байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин