Виктория Бекхэмийн онцгой өдөр

Их Британийн алдартай хос Дэвид болон Виктория Бекхэм хуримынхаа 15 жилийн ойг романтикаар тэмдэглэжээ. Олны өмнө инээмсэглэж харагддаггүй Виктория Бекхэм хуримынхаа ойн үдшийн романтик зургаа твиттертээ тавьсан нь олны таашаалд ихэд нийцжээ.

“Аз жаргалтай 15 жил. Энэ хугацаанд манай гэр бүлийг дэмжиж, түшиж ирсэн та бүхэндээ талархлаа илэрхийлье. Энэ бол онцгой сайхан өдөр” гэж Виктория зургийнхаа дор бичсэн байна. Гурван хүү, нэг охинтой Дэвид Бекхэмийн гэр бүл энэ хугацаанд сайн муу олон зүйлийг давж туулсан. Дэвидийг хэвлэлээр өөр бүсгүйтэй нэр холбож, бүр баримттайгаар бичиж байхад Виктория дуугаа хурааж, тэвчиж өнгөрүүлсэн удаатай. Харин энэ явдлын дараагаар Дэвид Бекхэм гэр бүлийн үлгэр жишээ эзэн болж, Викторияг хайр, халамжаараа өлгийдсөөр өдийг хүрсэн юм.

М.Мөнхжин

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    аз жаргалтай гэр бүл
    2014 оны 07 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025