“Найрсаг Улаанбаатар” аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхлэх гэж байна. Тоглолтыг НЗДТГ, Монголын балетийн хөгжлийн сан” хамтран зохион байгуулах бөгөөд энэхүү тоглолтоороо сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ хүргэхээр зорьсон аж.
Мөн санаа сэтгэхүйн, ертөнцөө үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлэх энэхүү тоглолтонд МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн хамт олонтойгоо оролцох юм байна. Тоглолт энэ сарын дөрвөнд ганцхан удаа ДБЭТ-т 19:00 цагаас тоглогдох юм байна.




М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна