Бритни Спирс сүйт залуугаасаа зугтав

Бритни Спирс дахиад л ганц бие эмэгтэй болжээ. Саяхан л нэг жилийн турш хамт амьдарсан Дэвиддээ хайртай гэдгээ хэвлэлээр илэрхийлж, энхрий зургууд авахуулж байсан атал гэнэт л хуримынхаа товыг цуцалж, сүйт залуугаасаа зугтчихсан гэнэ.

“Бритни, Дэвид хоёр саяхан салсан. Одоо дуучин бүсгүй хүүхдүүддээ л гол анхаарлаа хандуулах болно” гэж Бритнигийн ойрын гэх эх сурвалж хэвлэлд өгүүлжээ.

31 настай Бритни сүйт залуугаасаа зугтсан ч гэсэн зөв алхам хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой. “Зун цаг минь сайн байна уу? Нарны шил минь хаачив даа. Чи яг л одоо надад хэрэгтэй байна шүү дээ” гэж Бритни хоёр хүүгийнхээ хамт авахуулсан зургийнхаа дор тайлбар бичжээ.

Бритни Дэвидтэй 2013 оны хавраас найзалж эхэлсэн.

“Дэвид их энгийн хүн гэдэг нь надад таалагддаг. Тэр жирийн л эр. Хөгжилтэй, сониуч зан нь содон санагддаг. Бүх юманд л чин сэтгэлээсээ, элдэв маяггүй ханддаг. Энэ үнэхээр сайн зан шүү” гэж Бритни Дэвидийгээ магтсан удаатай.

Хэдхэн хоногийн өмнө л Бритни Дэвидтэйгээ цуг амьдралаа эхлүүлэх тансаг харш хайж буй тухай мэдээлэл түгж байсан. Гэвч одоо эргээд л хоёр хүүтэй ганц бие эх болж үлджээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025