Жинхэнэ сонгодог тоглолт

Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, оюун сэтгэлгээг  илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг нь хөгжмийн цогц бүтээл байдаг. Энэ ч утгаараа сонгодог урлагийн салбарт хүчин зүтгэж хэдийнэ олны танил болсон уран бүтээлч бүсгүйчүүд дахин нэгдлээ. Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар нь 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан юм.
 Харин энэ удаад Монгол бахархал, сонгодог бүтээлийг эргэн сануулахаар Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгийг "Memory" поп оркестрын хамт таны мэдрэхүйн эгшгийг хөглөхөөр зэхэж байна. Үүгээр зогсохгүй сонгодог хэм хэмнэлийг мэдрэнгээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн ястны онцлог, нүд алдам тал, хэрэм цав, Монгол бахархлаа нүдээр харж, сэтгэлээр мэдрэх торгон агшинг гэрэл зурагт буулгасан Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн гайхалтай бүтээлийг эндээс л мэдэр.
Мөн загвар зохион бүээгч Ариунаа Сүри хамтран ажиллаж байгаа бөгөөд түүний урласан даашинзаар гоёх гэнэ. Тоглолт нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд хүрэлцэн ирсэн та бүхэнд гайхалтай мэдрэмжийг бэлэглэхийн зэрэгцээ үдшийн хөнгөн зоог, тансаг дарс тэргүүтнээр дайлах юм. Мөн тоглолтын дараах Парти VLVT member Club-д болох ба тасалбарын үнэнд бүгд багтсан байгаа аж. Ийнхүү өнөө оройн үдшийн тоглолт үзсэн үзэгч бүхэн жинхэнэ монгол сонгодог ая, хөгжмийг чихээрээ сонсож зүрхээрээ мэдрэх нь ээ.


М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025