Дакотын уран барималч Жон Лопез хаягдал метал эд зүйлсийг ашиглан барууны хэв маягтай тун гайхалтай бүтээлүүдийг урласан байна. Түүний урласан энэхүү баруун Америкийн хэв шинжийг шингээсэн зэрлэг бух, адуу сургагч, Техасын урт эвэрт зэрэг нь хуучин фермийн эд хэрэглэл хаягдлыг янзалж дахин боловсруулснаар бүтжээ.
Лопез өмнө нь хүрэл хөшөө баримал урладаг байж. Харин тэрбээр өвчнөөр нас барсан үеэл ахдаа зориулан хаягдал материалаар хөшөө босгосон нь түүнийг ийнхүү хог дээрээс олсон төмөр болон хүний хэрэглэхээ болиод өөрт өгсөн эд зүйлсээр элдэв хөшөө баримал хийх сонирхолтой болгожээ.
Сэтгэгдэл байхгүй байна