Холливудын зартай гоонь эр Леонардо Ди Каприо нэгэн эрийн амиа хорлолтын гол шалтгаан болоод байна. Топ моделиудаар өөрийгөө хүрээлүүлэх дуртай Ди Каприо Каннын кино наадамд зочноор очихдоо хэд хоногийн турш шөнийн цэнгээний газарт наргижээ. Гэхдээ нэг удаад нь 32 настай топ модель Кэти Клиритэй их л эелдэг харилцан, ойрхон бүжиглэж, бүр үнсэж буй зургийг нь папараццчид дарж, хэвлэлээр цацаж орхисон юм. Гэтэл Кэти Клиригийн нөхөр 40 настай бизнесмэн Эндрю Штерн дээрх зургийг хараад ихэд эмзэглэж, хэдэн хоногийн турш шаналж явсны эцэст Калифорни мужийн зайдуу газарт гараад тархиндаа сум зоож амиа хорложээ.
Эхнэр нь алдартай жүжигчинд үнсүүлээд зүгээр инээмсэглэн зогсоо зургийг Эндрю Штерн хараад ихэд эмзэглэж, эцэстээ нэр төрөө ингэж гутаалгахын оронд хорвоогоос одсон нь дээр гэж үзсэн юм байна.
Одоогоор Кэти Клири нөхрийнхөө үхлийн талаар ямар ч тайлбар хийгээгүй байгаа гэнэ. Харин Леонардо Ди Каприо энэ явдлыг сонсоод бусдын эхнэрийг шөнийн цэнгээний газар өдөхөөсөө бага ч гэсэн халгах эсэх нь тодорхойгүй байна.


М.МӨНХЖИН
Сэтгэгдэл (5)