Индонезийн гэрэл зурагчин Херман Дамар нийслэл Жакарта хотоос гадуурх тосгоны өдөр тутмын амьдралыг харуулсан гайхалтай зургуудыг дарсан байна. Тэрээр реклам сурталчилгааны агентлагийн дарга бөгөөд өөрийн сонирхол хоббиндоо хөтлөгдөн гэрэл зураг авч эхэлжээ.
Хоорондоо тоглон инээлдэх бяцхан хүүхдүүд, Индонезийн гайхалтай байгаль түүний зургуудад илүүтэй тусгагдсан байна. Энэхүү гайхалтай зургуудыг дарахын тулд тэрээр тосгоны оршин суугчидтай цагийг илүү ихээр өнгөрөөх хэрэгтэй хэмээн ярьсан байна. Мөн "тэдний амьдралын хэв маяг, ёс заншил зан араншинг илүү сайн мэдэхийн тулд тэдэнтэй илүү ойр дотно байх хэрэгтэй. Өглөөний 7-9 цагийн хооронд хамгийн гайхалтай зургуудыг дарах боломжтой" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна