Австралийн зохион бүтээгч Daniel Fitzgerald-ын зохион бүтээсэн Wavelength гэх нэртэй суурин утас тун сонирхолтой юм. Утасны хөгжил улам нарийсч чихэвч, микрофон ашиглан ярьж байгаа ч, энэхүү суурин утсанд давуу талууд байна. Юу гэхээр ярилцагч тань утасны цаана атлаа дэргэд мэт төвөггүйгээр тухтай гэгч нь хөөрөлдөх боломжтой. Нэг ёсондоо чихэвч, микрофон гэсэн дагалдах хэрэгслүүдтэй зууралдах, эсвэл гартаа харилцуур барих шаардлага огт байхгүй. Учир нь Wavelengt нь мэдрэгч бүхий камертай. Эзэн нь утсаар ярьж байх үедээ байршлаа өөрчлөх бүрт араас нь дагаж, дууны төвшинг нь автоматаар тохируулдаг аж.
Сэтгэгдэл байхгүй байна