Гайхамшигт “Катамаран”
2014/06/20

Дэлхийн хамгийн анхны сансрын аялал жуулчлал эрхлэх компанийг байгуулсан Британий тэрбумтан Sir Richard Branson далай тэнгисийн гүнийг судлах зорилгоор Virgin Oceanic төслийг санхүүжүүлдэг. Улмаар технологийн гайхалтай дэвшлүүдийг шүтэн бишрэгч сая сая хүний  анхаарлыг татаж байдаг. Тэрчлэн  Virgin Oceanic төслийн хүрээнд судалгааны ажилд хэрэглэгдэх Sub хэмээх  дельфиний хэлбэр дүрстэй, 11300 метрийн гүнд шумбах зориулалттай шумбагч онгоцыг бүтээсэн. Тэгвэл Virgin Oceanic –ын бас нэг бүтээл бол Сatamaran буюу хоёр биетэй завь, бүр тодруулбал тэнгисийн муурыг тээгч гэвэл  илүү тохирох техник юм. Мэдээж уншигч та  Сatamaran-ы тухай мэдэхийг хүсч буй нь лавтай.

Virgin Oceanic төсөл үр дүнд хүрэхийн тулд далай тэнгисийн хязгааргүй мэт урт замыг яг л муур шиг хурдтайгаар, үсрэлттэйгээр туулж, нэгжихийн тулд  Сatamaran-ыг бүтээжээ. Сatamaran нь жирийн далбаат завь мэт харагдавч, үнэн хэрэгтээ харьцуулахын аргагүй гэдгийг бүгд л хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, адал явдал хайгч  Steven Fossett эрхэм үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Virgin Oceanic төслийн удирдагч  Chris Welsh Steven Fossett-тэй  хоёр биет далбаат завины  Cheyenne 125 уралдаанд түрүүлэн, далбаат онгоцоор аялагчдын рекордыг эвдсэнийх нь яг дараахан  уулзахдаа шинэ бүтээлийнхээ талаар нилээдгүй ярилцсан байна.

Steven Fossett бол Номхон далайн Марианы ховил руу гав  ганцаараа шумбахыг төсөөлж, мөрөөдөж ирсэн нэгэн. Тиймээс ч мөрөөдөлдөө хөтлөгдөн Cheyenne 125-д хүч үзэж, далбаат онгоцоор аялагчдын рекордыг эвдэж чадсан. Тэгээд ч зогсохгүй өөр уралдаанд ч амжилт гаргасан хүн юм. Харин Virgin Oceanic нь яг л  Steven шиг хүмүүсийн хүсэл, мөрөөдөл, төсөөллийг биелүүлэхээр Diamantina, South Sandwich, Molloy Deep,  Mariana, Puerto Rico зэрэг далай тэнгисийн таван хонхорын гүнд эрэл хайгуул, судалгаа  хийх, тэгэхдээ ганцаарчилсан шумбалт хийх төсөл юм.

Тэрчлэн энэ төслийн хүрээнд бүтээгдсэн Сatamaran юугаараа гоц гойд вэ гэдгийг хамтдаа харцгаая. Жирийн далбаат завиар Номхон далайгаас  Guam хүртэлх нийт 25,000 mile замыг туулахад  2 жилийн хугацаа  шаардлагатай. Харин Сatamaran-тай бол тэрхүү замыг  гатлахад тэр их хугацааг зарцуулах шаардлагагүй. 38.1 метрийн урт,  25 тонны багтаамжтай Сatamaran нь хоёр биет завины загвараар бүтээгдсэн байна. Гэхдээ муурны дотор талд тус бүр зургаан багаас бүрдсэн 2 нарийн шумбагч онгоцны их бие байрлаж байгаа юм. Тиймээс л Virgin Oceanic тэрийг бүтээсэн юм шүү дээ. Завины дотор талын гарах гарц нь маш давчуу мэт ч, Сatamaran-д 3600 кг ачаа даахуйц өргөгч цамхаг бий.  Тэрхүү цамхаг нь далайн гүн рүү аялахаар бүтээгдсэн шумбагч онгоцыг нааш, цааш нь чөлөөтэй гулсуулдаг. Шумбагч онгоц “The moon pool”  хэмээх усан онгоцны тавцангийн нүхээр далай руу саадгүй  гарахад тэрхүү өргөгч цамхагийн зохицуулалт тунчиг хэрэгтэй аж.

Virgin Oceanic-ийн веб сайтад  бичсэнээс үзэхэд Сatamaran-ыг хөдөлгөхийг хүсвэл таниас маш их зориг шаардах гэнэ. Гэхдээ онгоцонд том торноос бүрдэх харайх тавцан байдгийг санах хэрэгтэй хэмээн тайвшруулахаа мартаагүй байна лээ. Сatamaran-ы хөдөлгүүрийн хүчин чадлын хэмжээ гайхалтай. Шинжлэх ухаан, технологийн дэвшил бүхий багаж хэрэгсэлээр тоноглогдсон, хиймэл дагуултай  холбогдсон, гэрэлтүүлэгтэй, хөгжим, харилцааны бүхий л хэрэгсэлээр бүрэн хангагдсан нь  “муур” –наас мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг саадгүй явуулахад чиглэжээ. Мэдээж Сatamaran-ыг жолоодох онгоцны даргын ур чадвар гайхалтай байх ёстой. Гэхдээ онгоцны ахмад хуучны “капитан” шиг зогсож биш дүүжин орон дээрээ тухлангаа жолоодох урлагийн гайхамшигийг үзүүлэх юм байна.

М.Мөнхжин

 

 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин