Ума Турман, Квентин Тарантинотой үнсэлцэж байгаад “баригдав”

Холливудын нэрт кино найруулагч Квентин Тарантино жүжигчин Ума Турмантай Беверли Хиллзийн Mr.Chow ресторанд зоог барьсныхаа дараагаар гудамжинд үнсэлцсэн зургийг папараццчид авч чадсан нь дуулиан тариад байна. Тарантино, Турман хоёр зөвхөн бие биеийнхээ нүдийг ширтэж, салж чадахгүй үнсэлцэж байсан тул гэрэл зурагчдын дуранд өртснөө ч мэдэлгүй өнгөрсөн гэнэ.

51 настай Квентин Тарантиног олон жилийн турш Ума Турманд хайр сэтгэлтэй гэсэн мэдээ цацагддаг. Өнгөрсөн сард Каннын кино наадамд ирэхдээ тэд хамтдаа нэг байшинд орсон ч гэсэн папараццчид хайр сэтгэлийн холбоотойг нь нотлохоор зургийг дарж чадаагүй юм. Харин энэ удаад тэд папараццчдад “баригджээ”.

“Тэдний дунд хайр сэтгэлийн оч гялалзсан. Одоо харилцаагаа улам гүнзгийрүүлэхийг  хүсч байгаа. Тарантино олон жилийн турш хайрласан бүсгүйтэйгээ хамт байх боломж одоо л олдлоо” гэж нэрт найруулагчийн ойрын гэх эх сурвалж UsWeekly-д ярьжээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025