Дуучин, жүжигчин Селена Гомес наргиан цэнгээнд дуртай найз залуу Жастин Биберээсээ багагүй зүйл сурч буй бололтой. Селена гэртээ олон зочин урьж, дуу чимээ ихтэй үдэшлэг зохиосон нь хөршүүдийнх нь амгалан тайван байдлыг алдагдуулсан тул цагдаагийн газар гомдол мэдүүлжээ.
“Хэт их дуу чимээ гаргаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн гомдлын дагуу бид 22 цагийн үед гэрт нь очсон. Үдэшлэг хийж ч болох ч гэсэн дуу чимээгээ намсгахыг шаардсан” гэж цагдаагийн мэдээлэлд дурьдсан байна.
Селена Гомесийн үдэшлэгийн дуу хэт чанга байсан тул хөршүүдийнх нь цонхны шил чичигнэж байсан гэнэ.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)