Мадонна өөрөөсөө 29 дүү залуутай амрагийн харилцаатай болжээ

55 настай нэрт дуучин Мадонна залуухан амраг Брахим Заибатаасаа харилцаагаа таслаад удаагүй ч өөрөөсөө 29 дүү Тимор Стеффенстэй учрах болжээ. 26 настай Тимор Стеффенс нь шаггүй авьяаслаг бүжиг дэглээч гэгддэг юм байна. Тэрбээр Бейонсе, Майкл Жексон, Крис Браун нартай хамтран ажиллаж, шоу бизнесийн ертөнцөд нэр гарч, хөлөө олсон залуу юм ажээ.

 

Ноднин загвар зохион бүтээгч Валентино Гараванигийн Швейцарь дах эртний цайзад болсон үдэшлэгийн үеэр Мадонна Тимортой анх тааралдаж, танилцсан ажээ. Мадонна Тимор нар харилцаагаа найз нөхдөөсөө нууцлахыг хүсэхгүй байгаа гэнэ. Тиймээс олны өмнө хамтдаа байнга харагдах болжээ.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025