Токио хотын Шинжику дүүрэгт байрлах робот ресторан сүүлийн үеийн залуусын цуглах дуртай газруудын нэг болжээ. Шөнө болгон бикини өмссөн залуухан бүсгүйчүүд робот тулаан зохион байгуулдаг. Рестораны дотоод засал чимэглэлийг хийхэд ойролцоогоор 10 тэрбум иен буюу 17 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэнэ.
Үзэгчид ресторанд орохдоо 5000 иен төлж ордог бөгөөд таксанд уух зүйл, бэнто (савтай хоол) багтдаг гэнэ. Мөн өдөр бүр гурван цагийн шоу тоглолт явагддаг юм байна.
Сэтгэгдэл (1)