Загварын дуулиант хосууд буруу “сигнал”-даад л...

Загварын ертөнцийнхнийг “толгой гэж олгой” гэх таагүй тодотгол дагадаг нь нууц биш. Магадгүй, хэлбэрт илүү ач холбогдол өгдөг салбар учраас ийн адлагдахад хүрдэг байж болох. Гэсэн ч энэ бол том салбар. Тэднийг олон нийт хардаг,  өсвөр үеийнхэн үлгэрлэн дагадаг гэхчлэн лавшруулж харах ёстой болов уу. Түүнчлэн загварынхны хувийн амьдрал ч олны анхааралд байдаг. Ер нь бол модель бүсгүйчүүдийн тухайд цөөнгүй эрчүүдтэй нэр холбогдчихдог нь үнэн. Тэгвэл загварынхан дотроо ч хайрлан дурлалцаж, хагацаж салж, дахиад шинэ харилцааг эхлүүлсэн нь цөөнгүй байх юм.

Д.Болормаа & Баярсайхан

“Монгол модель” агентлагийн захирал, топ модель Д.Болормааг тайзан дээр аз одтой явж ирснийг хэн үгүйсгэж чадах билээ. Харин хувийн амьдрал, хайр дурлалын асуудал дээр од муутай нэгэн гэдгээ харуулсаар байна. Ганц хүүгийнхээ эцгээс хойш хэд хэдэн залуутай нэр холбогдсон ч, болж бүтсэн амьдралыг цогцлоож чадалгүй өдийг хүрсэн юм. Гэхдээ тэрбээр  сэтгэлийг нь  хөвсөлзүүлэн догдлуулж чадсан хайртай учирч явснаа ярих үедээ ярьдаг. Тэр нь ерээд оны дунд үеэр өөрөөсөө найм дүү эрлийз төрхтэй загвар өмсөгч Н.Баярсайхантай учир ургуулан нэг жил хамтдаа амьдарсан дурсгалт үе нь гэдэг. Н.Баярсайханы тухайд АНУ-ыг зорьсноор тэдний хайрын романсад цэг тавигдаж, топ модель Д.Болормаа өөртэйгөө нас чацуу эртэй амьдрал зохиосон ч бүтэлгүйтжээ. Тэгээд дараа нь  “Raffless” буюу “Hartford institute”-ийн захирал Николь гэх эртэй дурлалцсан ч, тэдний харилцаа нэг их удалгүй төгссөн байдаг.

 

Ч.Содтуяа & А.Чингүүн

Загварын сайхан хос гэх тодотголыг яах аргагүй дагуулаад байсан А.Чингүүн, Ч.Содтуяа нарын хамтын амьдрал дуулиант салалтаар төгссөн билээ. Хэн хэнийгээ үгүйсгэсэн өнгө аястай ярилцлага хэвлэлээр ээлж дараалан өгч, гомдлын цангаагаа тайлж явсан тэд дундаасаа нэг охинтой. Охиноо өнчрүүлэн байж хөрөнгөлөг айлын хүргэн болсон А.Чингүүн  хоёр дахь эхнэрээсээ хүүтэй болсон юм.

Тэгвэл сүүлийн үед Ч.Содтуяа,  А.Чингүүн хоёрын салах болсон жинхэнэ шалтгааны тухай тэднийг мэдэх хүмүүс нь ярих болж. Тодруулбал, Ч.Содтуяагийн охины эцэг нь А.Чингүүн биш гэдэгт асуудлын учир байсан гэх. А.Чингүүн тэрийг нь мэдчихээд салсан гэх. Ямартай ч загварын сайхан хосын  адармаатай амьдрал төгсгөл болж, тус тусынхаа мөрийг хөөсөн юм.

 

С.Төгс & С.Эрдэнэцогт

Загварын төгс хосууд хэмээн хүндлэгдсэн загвар өмсөгч С.Эрдэнэцогт, С.Төгс нарын хайрын романс, хамтын амьдрал нэг жилийн настай байсан. Хөөрхөн охинтой болсон хэдий ч төгс хосуудын хайрын түүх богино настай байсан нь харамсалтай. Ер нь загвар өмсөгч С.Төгсөд эгчмэд моделиуд болон топууд тун ч ам муутай байдаг гэнэ лээ. “Торго” шоуны тайзнаа алхахыг нь эс тооцвол Монголын гэх тодотголтой загварын тайз, шоу болгон түүнд “жул” санагддаг мэтээр “тодордог” нь ийн дургүйцэхэд хүргэдэг юм байх. “Гоёл” наадмын тайзнаа сүүдрээ ч тусгаж амжаагүй хэрнээ хормой хотны явдлаараа цахим ертөнцөд од болчихоод юу яриад явдаг бацаан бэ хэмээн уурсах модель эгч нар олон гэнэ лээ. “Амных нь салиа арилаагүй, хэдхэн жил тайзнаа алхчихаад өөрийгөө юу гэж боддог юм бол” хэмээн эгдүүцэж, зэвүүрхдэг загварынхан ээлжит амрагаа солиход нь бүр ч эгдүүцсэн биз. Ямартай ч салалт бол орчин үед асуудал биш гэдгийг утгаар нь харуулсан загвар өмсөгч С.Төгс анхны нөхрөөсөө салаад сар болоогүй байж өөр нэгэн залуутай унтаж буй зургаа цахимаар тарааж хосуудын романс төгссөн гэдэг нь батлагдсан. 

Э.Оюун-Эрдэнэ &  Ч.Сүбээдэй

Топ модель Урнаагийн залгамж халаагаар нэрлэгддэг загвар өмсөгч Э.Оюун-Эрдэнэ   “Super model of Asia Pacific-2011” олон улсын тэмцээнд амжилттай оролцон “Best figure” буюу “Хамгийн сайхан бие галбиртай модель” гэсэн шагналыг гардаж байсан ирээдүйтэй загвар өмсөгчдийн нэг. Олон арван нэртэй компаниудын нүүр царай болж реклам зар сурталчилгаанд даруулдаг тэрээр одоогоос жилийн өмнө загвар өмсөгч Ч.Сүбээдэйтэй үерхэж байсан билээ. Тэднийг загварын сайхан хосууд шинээр мэндэллээ хэмээн загварынхан ч ихээхэн талархаж хүлээж авсан. Харамсалтай нь дундуур нь загвар өмсөгч С.Төгс орж ирснээр тэдний дурлалын романс төгсгөл болсон гэдэг. Найз залуугаа үе тэнгийн загвар өмсөгч бүсгүйд алдсан Э.Оюун-Эрдэнэ Ч.Сүбээдэйд хаягдах биш хаяхаар сайхан бүсгүй хэмээн ойр тойрныхон нь ярилцдаг. 

Ч.Сүбээдэй &  С.Төгс

Нөгөө л  С.Төгс, нөгөө л Ч.Сүбээдэй цэцэг дамждаг эрвээхэй шиг энд дахин гараад ирлээ шүү. Түүнийг загвар өмсөгч Ч.Сүбээдэй гэхээсээ С.Төгсийн “запас” Ч.Сүбээдэй гэдгээр нь олон нийт илүүтэй таньдаг болжээ. Ч.Сүбээдэйн анхны сонголт мөн л загвар өмсөгч бүсгүй байсан гэдгийг дээр дурдсан. Тэрээр загвар өмсөгч Э.Оюун-Эрдэнийг нандин хайрын минь эзэн хэмээн нэрийддэг бөгөөд хэзээ ч салахгүй гэж амлаж байсан ч амлалтандаа хүрээгүй энэ.  Өдгөө загвар өмсөгч С.Эрдэнэцогтын “нөхөөс” болон очсоноос хойш хойд  эцгийн дүрд чадварлаг тоглож, гурвалжин, дөрвөлжин дурлалын дунд төөрчихсөн яваа эрвээхэй гэгдэж байна. Ямартай ч урлаг, улс төрийнхөн хоорондоо гурвалжин, дөрвөлжин дурлалын романс үүсгэж байхад загварынхан юунаас хоцрох билээ гэмээр л дүр зураг харагдах болж дээ.

Эцэст нь хэлэхэд зөвхөн С.Төгс гэлтгүй эр эмгүй “запас”-тай болчихсон хорвоод  төөрч будилахгүй, эндүүрч алдахгүй байхад л болоо гэдэг бичигдээгүй хууль байдаг гэж орчин үед ойлгоход хүрээд буй. Ийнхүү загварын хосуудын гурвалжин, дөрвөлжин хайр, дурлал хаа хүртэл үргэлжлэхийг цаг хугацаа л харуулах байх даа.

Өсвөр үеийнхний харж үлгэрлэн дуурайдаг загварын ертөнцийнхан сошиал медиа хөгжсөн эринд тун бодолтой амьдрахгүй бол дэлгэсэн ном шиг амьдралын хэмнэл нь буруу signal болж буйг анхаарахад илүүдэхгүй биз ээ. Эр эмийн асуудлыг хэн ч зохицуулж эс чадах ч энэ мэт явдлаа өөрсдөө олон нийтэд тайлагнаад байгаа нь хамгаас хачирхалтай байгаа юм.

 

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (21)

  • Зочин
    ter tugs bol nernees tsaashgvi sanagddag
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • teneg bh
    teneg bhaa Sodtuyagiin ohin n bish geed helchih vii gesen shig yag l aaw bgaaz de ergvvtej ughiimaa
    2014 оны 07 сарын 01 | Хариулах
  • Hun
    Ene tugsuu geed huuhen ni yag lady boy shig tsaraitai yumaa
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • zochin
    Энэ содтуяа ямар ичдэггүйн бэ Чингүүн үнэхээр шоконд орсон байлгүй
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • a
    Subeedei buruu songolt hijdee
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • n
    Ene hewleliinhen gj butku garuud bas bnaa bn. Oorsdoo nohoostei ch bgan bilu. Oorsdiigoo ergej 1 harjaaad ene medeelel ntre tawimaar yum 2 har heree bie bieniihaa harig gaihna gj. Nohoosq yumaa ghed hun ingj ih muulj bichsen ter setguulchid oorsdoo nohoostei boloh wi chaa wassss p
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • na
    Subeedeigiin tolgoig 360 gradus erguulj bgd suuj bgan bishuu. Erno vol er nohoroo gertee togtooh ystoi ni ehner hun bzde. Ashq irku bgan gesen shig shan dalim gargaal oor huntei hha..
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • T
    Tugs gej morin tolgoitoi huuhniig yamar ih bichdegiin be odoo bolio! Busad ni Bol Shan huuhnuud bnaa
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • Churgur
    Ene neg morin tolgoitoi tugs gej huuhniig yamar ih bichdegiin be bolj bolj odoo !busad ni Bol saihan huuhnuud bnaa
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • BFF
    Yooy ene tugs gej Erguu lady boy shig tsaraitai heruulch huuhen bdgiin bna lee ene uuruu humuustei hereldeed comment bicheed bgaan bishuu xaxa
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин
    anhaan
    2014 оны 06 сарын 21
  • Зочин
    tiishde hoorondo l bolj bwal boloo shd
    2014 оны 06 сарын 21
  • misheel
    btgi tnegt gaduur huuhentej ywh ni ehnerees ni boldog gj bodoo yu chi ene chni tsewer hunii uhamsar ywj bga huuhedtei bolchod huuhen erguulj ywj bdg archiagviin chi uuruu bas iim bh te
    2014 оны 06 сарын 21
  • nomin
    hunii amidral ta nart ymr hmaa bnaa erdenetsogt gej erguu ym hamag ymni ehleliin tawisan ehner huuhde toohgv buudal hesch ywj bgal ene shan emegteig aldaa bzde hunii amidraliig sn mddg ch ym shig nuhuus ch geh shig hoorondo l bolj butej bwal boloo ym bishu
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • zochin
    Etseg eh ah duusiinhee nerig bodohgui zanbal garuud hewleleer ooriin chin neriig dursaj bga ch tanij meddeg humuus bol etsgiin chin nerig l helj bga bolowsroltoi uhaantai bsan bol ingej yawahgui l bsn bh teneg malnuud malaas ch doloondor
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Tugs geed bgaa hvvhen bolioosoi yag matar shig tsaraitai yum baij er soliol balaaraid bhin yamartaal nuhruu togtooj chadahgvi gaduur hvvhendvvlj bhav dee teneg sta
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
    • misheel
      btgi tnegt gaduur huuhentej ywh ni ehnerees ni boldog gj bodoo yu chi ene chni tsewer hunii uhamsar ywj bga huuhedtei bolchod huuhen erguulj ywj bdg archiagviin chi uuruu bas iim bh te
      2014 оны 06 сарын 21
  • Alimaa
    Oyun-erdene gedeg ohin bol huurhun ohin tsaizan deer alhaj bgaagina zunduu l harj basan harin ch shuluun shudraga zantai helii gesnee helchihdeg dabgvi ohin sanagdsan ger bvlin hvmvvjil saitai yum shig sanagdsan Subeeseegin hubd bol arai l buruu songolt hisen gej sanagdaj bna uulna chadbarlag modeli gej boddog hvnii hvvhdin hoid etseg bolno gedeg hetsvv l dabaa daa
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • Zochin
    Subeedein X Oyunerdene harin saikhan huuhen bna shde, yun Tugs ch gene uu ene chin harin morin tolgoitoi erguu huuhniig yugii n ch bicheed bdgiin ter huuhdiihee etsegtei yg taarsan hos iluu ym bhgui e huuhdiin aav bol avah ymgui t1 iljig
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • МААД
    ТЭНЭГ УСАН ТОЛГОЙТОЙ ЭНЭ ТӨГС ГЭЖ ХҮҮХЭН
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
  • Мишээл
    Хосууд хоорондоо болжил бвал ерөн таньд болон надаа та бүхэнд ямар хамаа бнаа!!! Урдах амьдарлын сөхөөд байлгүй одоо бгаа аз жаргалын ярь. Наад 2 хүн чинь өнгөрсөндөө амьдархаа болиод одоо ирээдүйгээ сайхнаар төлөвлөөд явж бхад энэ сэтгүүлч нарт түй ч хамаагүй л бх!!! Хийх юмаа олж ядаад бвал амаа хамхиад хүйснийхээ нүхээр оролд мэдүү!!! Сүбээдэй болон Төгс түүний хөөрхөн охинд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
    • Зочин
      tiishde hoorondo l bolj bwal boloo shd
      2014 оны 06 сарын 21
  • setguulch bolio
    neg ih neg taliig barisan setguullch tugs bol sain huuhen ohinoo orhiod huuhen erguuleed yvsan zaluugaas salsan ch saihan amidaraad yvj bna gants biy eejiin zovlon medehgui erguu ymnuud ym l bol emegteichuudiig muulj biche sodtuya ch gesen ohinoo gantsaaaraa usguj bna zugtaad salaad yyvah shig amarhan ym haana bhav uldeed uree usgunu gedeg ih hetsuu shuu
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
    • Зочин
      anhaan
      2014 оны 06 сарын 21
  • ailchin
    эр эмийн хооронд илжиг бүү жороол, хоёр монголын хооронд данжаад бүү жороол гэж үг байдаг даа...
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • ailchin
    er emiin hoorond iljig byy jorool, hoer mongoliin hoorond hujaa byy jorool gej ug baidag daa...
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • hn
    sodtuya gej gambir nuurt doliroo medehgui yun ch yavdaltai yum be dee.
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин
    sonin garuud shuu
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин
    test
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин
    asdf
    2014 оны 06 сарын 20 | Хариулах
  • 88124198
    ТАНАЙ ХИВС, ХИВСЭНЦЭР, ДРОЖ БОХИРДОН ГЭРИЙН ТАНЬ ӨНГӨ ЗҮСИЙГ ДАРААД ТААГҮЙ ҮНЭР ШИНГЭЭД 1 Л ТУХГҮЙ БАЙНА УУ. ТИЙМ БОЛ 3 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ ЭЛИТ ХИВС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ТӨВД ХАНДАНА УУ? МАНАЙ МЭРГЭШСЭН ХИВСНИЙ ДОКТОРУУД ТАНИЙ ХИВСИЙГ ӨНГӨ ОРУУЛЖ ТАНСАГ ЗӨӨЛӨН ҮНЭРТЭЙ БОЛГОХООС ГАДНА ХИВС, ДРОЖНЫ ТООСНЫ ХАЧИГИЙГ 100 СОРУУЛАН АВАХ БОЛНО. БИД ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ НЭЭЛТТЭЙ НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭХИЙГ ЗОРИЛГО БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА. МАНАЙХ АМЕРИКИЙН KIRBY-SENTRIA -1, БОЛОН 2, АНГЛИЙН RUG DOKTOR, 3 ТӨРӨЛ, ГЕРМАН HONGKONG ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ДЭВШИЛТЭД ТЕХНИЛОГИ БҮХИЙ ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ АШИГЛАН ЗОРИУЛАЛТИЙН АМЕРИК, АНГЛИЙН БАКТЕРИ УСТГАГЧ БҮХИЙ ШАМПУНЬ, ТОЛБО АРИЛГАГЧ АШИГЛАДАГААРАА БИД ТАНСАГ ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭЖ БАЙГАА ЮМ.
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Subeedei bol sain zaluu sh dee. Bas saikhan ch zaluu.Humuujil saitai. Bagaas ni medeh yum bna. Harin songoltoo buruu hiisen bnaa. Subeedeid sain saikhan ch busgui oldono sh dee.
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • ulun batsaanuud
    gachin ulun batsaanuud l bdag shd
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025