Та бид бүгд л кинонд компьютер график, визуаль эффект ашигладгийг мэднэ. Гэлээ ч ямар хэсгийг хэрхэн өөрчилснийг төдийлөн мэддэггүй. Доорх зургуудаас та бидний үзэх дуртай кино, телевизийн нэтврүүлгүүд үзэгчдийн сэтгэлд хүрэхийн тулд визуаль эффектийн ид шидийг хэр их ашигладгийг харж болох юм.
Ногоон дэлгэц нь үргэлж ногоон байх албагүй бөгөөд жүжигчдийн өмссөн хувцас хэрэглэлтэй өнгө давхцахгүй л бол ямар ч өнгөтэй байх боломжтой гэнэ. Учир нь зураг авалт дууссаны дараа энэхүү хэсгүүдийг тусгай программын тусламжтайгаар нэвт гэрэлтдэг болгож өөрчилдөг. Хэрвээ жүжигчний хувцас адил өнгөтэй байвал биен дээр нь нүх гарсан мэт харагдах эрсдэлтэй гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна