Хамгийн аймаар царайтай бүсгүй киногоороо 200 мянган ам.доллар олжээ

Дэлхийн хамгийн аймаар царайтай бүсгүйгээр Америкийн 25 настай Элизабет Веласкес нэрлэгддэг ч гэсэн түүний фэйсбүүкт л гэхэд 260 мянган лайк дарагдаж, твиттер нь 35 мянган дагагчтай ажээ.

Элизабетыг анх харсан хэн ч гэсэн аягүйцмээр. Гэвч түүний аймаар гэж тодорхойлогдсон царай нь маш ховор тохиолддог өвчний хор уршиг юм. Энэ өвчний улмаас нүд нь бараг хардаггүй. Гэлээ ч үүндээ тэр гутарч, гуних дургүй бөгөөд “Энэ бол бурхны гэсгээл” гэж хэлдэг байна. Харин юуны төлөө бурхан түүнд ийм гэсгээл ногдуулсныг мэдэхгүй гэдгээ хэлжээ.

Элизабетын биеийн жин ердөө 26 кг. Анх харахад түүнийг анорекстой юм байна гэж дүгнэхээр ч үнэндээ хүнд өвчний улмаас организм нь огт өөх тос агуулах чадваргүй болсон юм байна.

Элизабет аймаар царайтай, хэтэрхий туранхай гэж өөртөө санаа зовнилгүй харин амьдралаа гэрэлтэйгээр харахыг хичээдэг. Тиймдээ ч өөрийнхөө амьдралын тухай кино хийлгэж, түүгээрээ одоогоор 200 мянган ам.доллар олчихоод байгаа ажээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025