Баярын мэнд “A Sound”

Найман жилийн тэртээгээс  “A Sound” хамтлаг анхны уран бутээлээ эхэлж байжээ. Өнөөдөр тус хамтлаг  найман жилийн ойн баяраа  “Хар сувд” хөлөг дээр тэмдэглэх гэж байна. “Хар сувд”нь 500 хүний багтаамжтай бөгөөд тасалбарын үнэ 30 мянган төгрөг байна. Тэд 2008 оны 7 сарын 1-нд анхны “Release” цомгоо гаргасан бөгөөд цомгийн баяраа 2008 оны 9 сарын 29-нд тэмдэглэсэн. Улмаар 2009 онд “Release” нэртэй анхны бие даасан тоглолт, 2012 онд “Зуун наст” тоглолтоо тус тус хийж байсан.

 “A Sound” хамтлаг энэ удаагийн тоглолт дээр сонсогч фэнүүдийнхээ дунд хит болсон шилдэг 25-н дуугаа дуулахаар төлөвлөөд байна.

Дуулсан дуу бүр нь хит болдог уг хамтлаг анх 2006 оны наймдугаар сарын 22-нд анх 5 гишүүнтэйгээр урлагийн гараагаа эхэлж байсан.

Хамтлагийн гишүүд Ц.Тэмүүлэн, Д.Мөнхболд,Ц.Алтангэрэл, Ю.Батпүрэв,Т.Пүрэвсүх нарыг энэ удаад товч танилцуулж байна.

        Ц.Тэмүүлэн - Дуучин, хамтлагийн ахлагч

Арван жилийн 23-р сургууль, ЭМШУИС-ыг төгссөн. Алтернатив урсгалын хөгжим сонсдог бөгөөд Radiohead хамтлагт дуртай.

        Т.Пүрэвсүх - Төгөлдөр хуурч

Хөгжмийн коллеж төгссөн. Классик, жааз хөгжимд дуртай. Scrybin, Рахманинов гэх мэт классик төгөлдөр хуурчдыг сонсдог.

         Ц.Алтангэрэл - Гоцлол гитарчин

Цэргийн их сургууль төгссөн Steve Vai, Joe Satriani сонсдог.

         Д.Мөнхболд - Аргил гитарчин

Oasis-д дуртай.

         Ю.Батпүрэв - Бөмбөрчин

Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн, алтернатив, рэгги хөгжимд дуртай. Kings of leon-д дуртай.

Их хотын залуус өнөө оройг “A Sound”-тай хамт өнгөрүүлэхээр тэсэн ядан хүлээж байна.

Б.Ган-Эрдэнэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025