Солонгосын алдарт жүжигчин Сун Синь Хоныг монголчууд “Зүрхэнд шингэсэн намар” киноны дүрээр нь танина. Тэрээр энэ жил 38 насны босгыг давж байгаа бөгөөд нэр хүндтэй, жүжигчид дотроо хамгийн даруухан нь гэгддэг. Дөч дөхөж яваа хэдий ч одоо хүртэл гэр бүлийн амьдрал зохиогоогүй яваа жүжигчин Сун Синь Хон сүүлийн үед амралтын байдалтай байгаа аж.
Анх алдрын гараагаа жүжигчин биш фото моделиор эхлүүлж байсан Сун Синь Хон нь “Storm” нэрийн жинсэн өмдийг сурталчилж олны танил болж байсан билээ. Тэгвэл өчигдөр Солонгосоос Шанхай руу нисэхдээ мөн л нэрийн жинсэн өмдөөрөө гангарсан нь энэ.
Тэрээр Шанхай руу ОУ-ын кино наадамд оролцохоор явж байгаа бөгөөд түүнийг Солонгосын хэвлэлийнхэн “арай жинсэн өмдтэй кино наадамд оролцох гэж байгаа юм биш биз” хэмээн бичсэн байна. Олон ангит кинонд тоглохын хажуугаар Сун Синь Хон нь 2008 онд “Storm S” урлагийн компаниа байгуулж олон арван алдартнуудыг элсүүлэн томоохон компани болгон өргөжүүлээд байгаа. Мөн Солонгос улсын Сөүл хотноо Каннам дүүрэгт хувийн ресторан ажиллуулдаг байна.

М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна