Дэлхийд данстай Д.Алтанхуягын үргэлжлэл

Дэлхийн томоохон балетийн компанийн урилгаар Монголын шилдэг балетчин залуус дэлхийд нэрээ цуурайтуулсаар. Олон арван Монголын шилдэг балетчид дэлхийд нэрээ цуурайтуулж тэдний үргэлжлэл болсон Японы “Бостон балет”-ийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг үе үе эх орондоо ирж Монголын үзэгчдээ доргиочихоод явдаг уламжлалтай. Харин Д.Алтанхуягтай энэ дүйцэхүйц бас нэгэн залуу дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж явна. Түүнийг Ц.Цолмонбуд гэдэг.
Тэрээр 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг Дашлхагва багшийн удирдлаган дор төгсөөд 2003-2006 оны хугацаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр ажилласан. 2006-2008 он хүртэл Японы балетын компанид гоцлол бүжигчнээр ажилласан. 2008 оноос өнөөг хүртэл Өмнөд Солонгос улсын балетын компанид гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд мөн Чуннамын их сургуульд балетаар багшилдаг байна.
Япон, Солонгос, Хятад улсын шилдэг балетийн компаниуд зэрэг санал тавьж Солонгосыг сонгосон Ц.Цолмонбуд Солонгосын нэртэй сэтгүүлийн нүүрийг чимж мөн хэд хэдэн бүтээгдэхүүний нүүр царай болоод авсан гэнэ лээ. Түүнийг бүр иргэншлээ солих санал хүртэл тавьсан удаатай аж. Харин Ц.Цолмонбуд нэгэнтээ “бүх зүйл санасанаар болдог бол гадны оронд бүжиглэж байгаа чадварлаг тэр балетчдаа авчраад өндөр цалинг нь өгөөд эх орныхоо ягаан теарт бүжиглэхийг үргэлж хүснэ” гэж шүүрс алдсан удаатай. Түүнийг товч танилцуулахад ийм байна. Ингээд Ц.Цолмонбудын цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.


М.Сонор

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025