Төрийн Соёрхолт зураач С.Саранцацралтын “Өвс” уран бүтээлийн үзэсгэлэн 2014 оны 6-р сарын 12-26-ныг дуустал Монголын Урлагийн Зөвлөлийн “Улаан Гэр” галерейд гарах ба өнөөдөр нээлтээ хийх юм. Түүний бүтээлүүдээс зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл мэдрэгдэн, үргэлж шинийг нээж бусдыг сэрээж чаддаг.
Уг үзэсгэлэнгийн бүтээлүүд өвсний үзэмж болоод үнэр, уянга аялгуу хийгээд ухаарал, өвсний бодол, өнө мөнхийн тухай “ярих” аж.

Та бүхэн уран бүтээлч С.Саранцацралтын үзэсгэлэнгээр зочлоорой.
Сэтгэгдэл байхгүй байна