Тэргүүн хамбын супер айлдвар

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц аль арван жилийн сурагч байхдаа л “лам” хочтой байсан гэдэг. Тэргүүндээ хэний ч гар хүргэдэггүй, өөрөө өөрийнхөө үсийг засдаг энэ эрхэм өнөөдөртөө Монголын хамгийн өндөр зэрэг дэвтэй шашны зүтгэлтэн. Бурханы шашинд хэт сүсэгтэй тэрээр амьтны амь таслахгүй гэхдээ жоом, бясаагаа ч алдаггүй, тэдгээр “ямбатнууд” нь хажуу хавийн айлууд руу нүүцгээж, уур бухимдлыг нь бардаг гэж байгаа.

Ийм сүсэг бишрэл ихт хамбын супер айлдварыг та бүхэндээ дуулгая. “Та нар уул устайгаа “хампаанд”. Хороо дүүргийнхээ засаг даргатай “хампаандахаар” гурил, будаанаас авахуулаад хишиг хүртдэг шүү дээ. Түүнтэй адил уул усаа аргадаад, сааль сүүгээ өргөөд “хампаандаад” байвал гурил будаа шиг байгаль эх ч буян хишгээ хайрладаг юм” хэмээн айлдсан. Дуртай нэг нь уул усаа сэндийчэж, газар ухах болсон өнөө үед ёстой цагаа олсон супер айлдвар гэж энэ биз.

   

Б.Ялгуун 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025