А.Сүхбатын ах намайг сүрдүүлсэн

Манлай уяач цолтой, Монгол түмний хайр, хүндлэлийг хүлээсэн хүчтэн А.Сүхбатын ах А.Батсүх авгай хүүхний асуудлаар шүүхийн хаалга татжээ. Өөрөө гэр бүлтэй, зургаан хүүхдийн аав энэ эрхэм нэгэн бүсгүйд хоёр үрээ орхин хөхөө шиг одсон байна. Түүгээр ч зогсохгүй хүүхдүүдээ гудамжинд гаргахаар улайран дүү А.Төгсбатын хамтаар дайрч давшилж буй юм байна. Бид түүний хоёр хүүхдийг төрүүлэн эцэстээ шүүх шүүхийн хаалга татаж аргаа барж яваа Г.Дүүрэнжаргалын ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. Арга ядсан бүсгүй нааш харах хүнгүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр хэнд, хаана хандах учраа ч олохгүй явна.

А.Батсүх эхнэрийн хамт 

-Тод манлай уяач А.Батсүхтэй анх яаж танилцсан бэ. Гэр бүлтэй хүний ард дахиад гэр бүл байна гэхээр итгэмээргүй юм. Хүүхдүүд чинь ч том юм байна шүү дээ. Хамт амьдарч байгаад салсан юмуу? 

-Монгол Улсын тод манлай уяач Батсүх бид хоёр 2006 онд танилцсан.  Манай ах уяач. Би ахынхаа уяан дээр очдог, моринд их хорхойтой. Тэгж байгаад л танилцсан юм. Бид  2007 онд охинтой болж, 2009 онд хүү гарсан. Хэсэг хугацаанд л хамтран амьдарсан. Цаанаа гэр бүлтэй хоёр гэрийн наана цаана гээд явдаг байсан. Би солонгост олон жил ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Надад Батсүхээс өмнө гэр бүл байгаагүй. Анх хүүхэдтэй болчихлоо гэхэд болно, бүтнэ гарга гэсээр байгаад гаргуулсан. Би ч авахуулж төвдөөгүй. Анхны хүүхэд охин байсан болохоор дараа нь хүү гаргаж өг гэж шалаад тэгээд хүү маань төрсөн.

Өөртэй чинь танилцаж байх үедээ эхнэрээсээ салчихсан байсан уу?

-Салаагүй. Ер нь бол гэр бүлтэй л байсан. Тэгсэн хэрнээ л болно, бүтнэ хүүхэд бол бурхнаас өгсөн бэлэг энээ тэрээ гээд л. Миний ч бас толгой эргэсэн байсан байх.

Тэр хүн өөрөө хэдэн хүүхэдтэй хүн бэ?

-Би таван хүүхэдтэй байхад нь танилцсан юм. Сүүлд нэг хүүхэд гараад зургаан хүүхэдтэй болсон гэж сонссон.

Гэр бүлийнх нь хүн нь та хоёрын харилцааг мэдэх үү?

-Мэдэхгүй. Саяхан өөрөө хэлсэн юм билээ. Миний талаар эхнэр нь мэдчихээд утасдаад, намайг элдэвээр хэлээд, доромжлоод л /уйлав. сурв/ Намайг дарамталдаг. Бид хоёрын дунд ийм явдал үүссэн ч гэсэн би тэр хүний нэр төрийг бодоод дуугүй байя гэж бодсон. Амаа хамхиад л. Ингэж бодсон нь миний алдаа байсан юм билээ. Би хоёр хүүхдийнхээ төлөө л ингээд яриад сууж байна. Яагаад миний хоёр хүүхэд  ийм хэцүү байдалд амьдрах ёстой гэж.  Би одоо хувиараа бизнес эрхэлдэг. Жижиг сажиг ажил чадлаараа л хийж байгаа ч үнэндээ хүч хүрэхгүй байна. Тэр хүн гэтэл огтхон ч тусалдаггүй. Хүүхдүүддээ төрсөн цагаас нь памперсыг нь ч авч өгч байгаагүй. Өөрөө бол сонин, сэтгүүл дээр мундаг сайхнаар гардаг.

-Яагаад эргээд холбогдохгүйгээр салах болов оо?

-Хоёр хүүхдээ харж үзээч, тодорхой хэрэгцээг нь анхаараач гэсэн чинь л чадахгүй гээд зугтаж эхэлсэн. Яагаад надад ингэж хандаж байгаа юм гэсэн чинь чамд ч буруу байгаа, надад ч буруу байгаа ухааны юм ярьж булзааруулаад. Би хэлсэн, өөрийг чинь өнөөдрийг хүртэл харлаа. Миний хүүхдүүдэд яг харж хандах, анхаарал халамж хэрэгтэй үе нь гээд. Тэгээд бүр болохгүй бол хуулиндаа байдаг юм байна, тэтгэлгийнх нь асуудлыг шийдэд өгчихөөч гэж хэлсэн. Тэгээд хоёулаа илүү дутуу асуудлаа болъё оо. Өөртэй чинь маргаад байх ч хэцүү юм байна гэж би зөндөө учирласан. Гэсэн ч шүүхдэхээр болсон. Тэр хүн ухамсараараа юу ч өгөхийг хүсээгүй.

-Шүүх дээр одоо асуудал ямар шатандаа явна?

-Би Баянзүрх дүүргийн шүүхэд тэтгэлгийн нэхэмжлэл гаргасан. Батсүх шүүхийнхэн шийдвэр гарчихвал би тэтгэлгийг бөөнд нь олгоно гэж хэлсэн байгаа юм. Тэгээд намайг залгахаар утсаа авахгүй, холбогдох боломжгүй. Өөрөө шүүх дээр ч ирдэггүй, нэр төрөө бодоод. Төлөөлөгч гээд өмгөөлөгч явуулчихдаг. Шүүхийн шийдвэр миний талд гараад сар гаран болж байна. Хоёр хүүхдийн маань тэтгэлгийг 18 нас хүртэл нь олгоно гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан.  

-Арай ч шүүхийн шийдвэрийг зөрчихгүй байлгүй дээ. Та бас орон байраа алдах дээрээ туллаа гэж эхэнд ярьсан. Энэ талаар тодорхой яриач?

-Сүхбат аварга өөрийн 120 мянгат дах гурван өрөө байраа Батсүх ахдаа, өөрөөр хэлбэл манай хүүхдүүдэд зориулж өгсөн юм. Тэгээд тэр байрыг нь зараад би нэг өрөө байр авсан. Үлдсэн мөнгийг нь дүү Төгсбат нь авсан юм. Гэтэл одоо Төгсбат миний амьдарч байгаа байрыг авна гээд шүүхдээд байгаа юм. Би аргаа бараад Батсүх рүү тухайн үед хэлсэн ч Төгсбат өөрийнхөө юмыг авах гэж байгаа бол би мэдэхгүй гэж хэлсэн. Би одоо хоёр хүүхэдтэйгээ гудамжинд гарахаар болоод байна. Хан-Уул дүүргийн шүүхэд Төгсбат нэхэмжлэл гаргаад намайг шүүхэд өгчихсөн байсан.

-Нэгэнт танд Сүхбат аварга байр өгсөн нь үнэн юм чинь шүүх арай ч хоёр хүүхэдтэй эрхэлсэн тодорхой ажилгүй хүнийг гудамжинд гаргахгүй байлгүй дээ?

-Шүүх миний талд шийдсэн. Батсүх хоёр хүүхэддээ энэ байрыг авч өгсөн нь үнэн юм байна аа гээд. Төгсбатыг хоёр хүний дундуур орсон гэж үзээд Хан-Уул дүүргийн шүүх миний талд шийдэж өгсөн. Гэтэл тэр давж заалдаад Нийслэлийн шүүх рүү шилжүүлсэн. Та нар ичихгүй бол би ичихгүй хэвлэлд хандана, хоёр хүүхдийн чинь яаж амьдарч байгааг олонд дэлгэнэ гэж би хэлсэн. Би хоёр хүүхдийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Гэтэл Батсүх, чи хүссэнээ хий. Хийсний дараа харин би чамайг зүгээр орхихгүй гэж хэлсэн. Бүр би чиний биед халдахгүй юмаа гэхэд зүгээр орхихгүй гэж байгаа юм даа.

Итгэмжлэгдсэн өмгөөлөгч нь, одоо авгай нь мэдсэн юм чинь айхгүй гэж байна лээ гэж над руу тохуу хийж байгаа юм шиг үг чулуудсан. Би амьдралынхаа долоон жилийг ийм асуудал дунд өнгөрөөлөө. Одоо шантарч байна.

-Одоо та хүүхдүүдтэйгээ байрандаа амьдарч байна уу?

-Одоо амьдарч байна. Гэхдээ давж заалдаад миний эсрэг шийд гарчих юм бол Батсүхийн авгай залгаад байраа авья, түлхүүрээ өг гэхээр нөхцөл байдалд ороод байна. Одоо ч тэгж хөөж туугаад байдаг юм чинь. Тэгээд л би хэвлэлд хандаж байгаа юм.  Шүүхдээд ялах юм бол чамд тэтгэмжийн мөнгө, төгрөг өгнө. Тэрнээс наана би чамд сохор зоос ч өгөхгүй гэж Батсүх хэлж байсан. Тэгсэн атлаа шүүхэд надад тав, зургаан сая төгрөг өгдөг гэж сайхан сайхан юм бичээд өгсөн юм билээ. Миний энэ ярьж байгаа бүх зүйл үнэн.  Сүхбат ахынхаа хажууд тийм биш, та нар хоорондоо муудалцсан ч гэсэн хүүхдүүдийг ийм байдалд байлгаж болохгүй гэж хэлдэг.

-Уучлаарай, та анх яагаад тэр хүнтэй дотносох болов. Гэр бүлтэй гэдгийг нь мэдэж байсан байж ийм алхам хийсэн танд ч бас буруу байгаа л байх?

-Тийм мэдэж байсан. Миний ч бас алдаа байгаа л даа. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Дарханд хүрээд ир, энд байр авчлаа, сайхан амьдарья гэж хэлж байсан. Тэр үед би яваагүй. Тэр хүн ч гэсэн над шиг сэтгэл нь хөдлөөд л хамтдаа тодорхой хугацааг өнгөрөөсөн байлгүй дээ.

-Ар гэрийнхэн чинь энэ асуудлыг яаж хүлээж авч байна. Та түрүүнд уяач ахынхаа тухай яриад орхисон?  

-Тод манлай уяач Онон манай хамаатан. Жил болгон наадмын талбай дээр Батсүх манай ахынхтай хаяа дэрлээд бууж байгаа. Тэгээд би цагаан сараар очихдоо ийм болоод байгааг Онон ахад хэлсэн, их гайхсан байдалтай хүлээж авсан. Манай гэрийнхэн намайг өөрөө л асуудлаа шийд гэдэг. Төгсбат нэртэйгээр нь ерөнхийлөгчид хэлээч гэж намайг доог тохуу болгосон. Өөрөө ах нарынхаа арын албанд зараалд явдаг тодорхой ажилгүй хүн байгаа юм. Адилхан эрхэлсэн ажилгүй, байр суурьгүй байж чадлаа эм хүнд гаргаж байгаад нь би гомдолтой байгаа.

-Батсүхийн ээж нь таныг мэдэх үү. Мэдээж энэ олон жил болоход анзаарсан байж таараа?

-Батсүхийг гэрийнхэн нь Тангаа гэдэг, ээж нь Тангаагийн хүүхэд чинь долоо болчихсон уу гэж нэг удаа асууж байсан гэсэн. Ээж нь юу ч хэлдэггүй. Нэг удаа цагаан сараар хүүхдүүдээ эмээ дээр нь авч очиж байсан. Мөөеө мөөеө гээд манай хүүг өхөөрдөөд л. Манай хүү бөхөд их дуртай. Батсүхийг ч гэсэн гэрийнхэн нь барилдуулах сонирхолтой байсан юм билээ. Баянзүрх дүүргийн шүүх дээр хэлж байгаа юм л даа. Энэ хүн морь уядаг, энэ их мөнгө нь хаанаас гаргадаг юм гэж. Батсүх хэдэн ээлжийн машин, орон сууцтай. Хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг нь тогтоолгоод хэл амгүй өгчих болов уу гэж би энэ хүнийг удаан харлаа.

А.Сүхбат анхны эхнэр Б.Баясгалангийн хамт 

Миний хоёр хүүхэд хэцүү тарчиг байдалтай байна, эцэг нь боломжийн амьдарч байгаа мөртлөө. Би ганц эмэгтэй хүн тэр болгон хүрэлцэхгүй байна. Томоо сургуульд зөөнө, бага маань цэцэрлэгийн насных. Хүүдээ цэцэрлэгт явуулах гэсэн юм гэсэн чинь, чи хөнжлийнхөө хэрээр хөлөө жий л дээ гэж хэлсэн. Арай ч тэгж хэлж болмооргүй юм. Батсүх саяхан хүртэл утасны ярианы төлбөр сард 300 мянга гардаг, хэдэн азарга адуутай гэж ирээд ярилцлага өгсөн байсан. Тийм хангалуун хүний ард төрсөн хоёр үр нь бүлтийтлээ хараад сууж байхад тоохгүй, бүр гудамжинд гаргах нь. Би маш их цөхөрч бас шантарч байна.

2014. 10-р сар 

Ярилцсан У.ЦАХИРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (269)

  • Зочин
    ENE LALAR BATSUH CHINI MONGOL HUUHNUUDIIG MORI MALNAAS DOR UZDGIIM UU HAASHAAN, MORI UYDGIIMUU,HUUHEN HEELTUULDGIIMUU.BUZAR SHAR SEMJILSEN HOGSHIN TOGTSOG,IIMNERHUU YUMNUUDIN DOODHIG ALBAN YOSOOR AVCH HAYAH HEREGTEI!!!!!
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    2014 ond niitelsen um bna. odoo asuudal ni uu boolson be
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    бөгс султайгаасаа л болчихоод хохь чинь сда минь
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    өөрий чинь буруу шүүдээ хүний мөнгөнд шунаж хүүхдүүдээ золиослоод өөрөө хөдөлмөрлөж байраа авахгүй яасын цэвэр өөрий чинь буруу бөгсөө захирч сур
    2016 оны 06 сарын 02
  • ee ee
    ene uuruu yamar teneg huuhen be amidraltai huntei yavaad baih daa yah ve de
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин
    end Syhbat Bayasgalan 2-n zurgiig tavidag ni yaaj baigaan, oor hynii talaar yarigdaj baihad. Albaar Bayasgalangiin muuhai avahuulsan zurgiig dalimaar ni tavij shooloh gej baigaamuu haashaa yum
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • mgl
    vasectomy hiilgecheech ene erchuud amar sh dee hichneen ih yavaldsan ch huuhedtei bolohgui ta nart uursud chni l heregtei daraa ni iim balai asuudal uusehgui
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Xyyxnyyd min ax xyntei bitgii suu Ted xyn bish bolson baidgiimaa dogshin azarga, muu sanaatai setgel zyrxgyi bdg. Dyy zaluus gegeeleg evdreegyi zorilgo temyyleltei, yeiin zaluus bas zygeer. Ax xyntei l bitgii suu!
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Irgen
    Udmaaraa ultsan aimgaaraa altsan unjij baigaa ulaaniihaa uchriig oldoggui zavhai erchuudiig doodhiig n tasaldag huulitai bolnoor baina.Dund n huuhduud uregdeed baina.
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Hairan saihan Mongol ahui amidral hurdan hulgiin uyaa soilgiin talbai belcheeriig bugsuur buzarlah gej . . yutai gutamshig ve , mori uyah ued l taniltssan 2 baina dag
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Hairan saihan Mongol ahui amidral hurdan hulgiin uyaa soilgiin talbai belcheeriig bugsuur buzarlah gej . . yutai gutamshig ve , mori uyah ued l taniltssan 2 baina dag
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • zochin
    ymar archaagui um be ..? chinii ur huuhed tom bno tegeed chamaig muugiin muugaar zanah bailgui dee Batsuhee ...! er hun shig um uzsen baildaa ..! muuhai sh dee
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Zochin
    Bogsoo zahirch chadahgui bj Suhbatiinhan ulsaa udardah be
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • zochin
    ah duugeeree bugsnii dontoi suhnuud bna da
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин
    hogiin dagz be
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин
    2 jiliiin umnuh yaira bn odoo tegeed yu bolson bol..teriig l niitleh estoi bish uu..
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • eej
    Ehner huuhedteig medseer baij iim baidaid hurdeg archaagui avgai chinii buruu teneg em min
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
    • Зочин
      өөрий чинь буруу шүүдээ хүний мөнгөнд шунаж хүүхдүүдээ золиослоод өөрөө хөдөлмөрлөж байраа авахгүй яасын цэвэр өөрий чинь буруу бөгсөө захирч сур
      2016 оны 06 сарын 02
  • Зочин
    yamar muuhai hudalch huuhen be? uchnuun say tugrug bair mashin too tomshgui yum avchaad yuch avsan shinjgui avsan yuma tordood amidarch chadahgui yasan muuhai huuhen be, eh hun bjiij ingej ch yavah gej amar argaar mungu oloh arga ni haa hamaagui hunii huuhed gargah bdimu haashaa iin. buur heleh ch ug alga
    2015 оны 09 сарын 04 | Хариулах
  • zochin
    Batsuhee chi hunii uner unertuulj amidraachee nasnii etsest uilee uurch amidranada hunii musgui hugiin amitan
    2015 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Bugsuu zahirch yav,banzal avgai mine
    2015 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин
    Saihan huuhen bna shdee ene batsuh hun munuu uiliin uree uznee ene emegtein gomdoliig yana daa
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Saihan huuhen bna shdee ene batsuh hun munuu uiliin uree uznee ene emegtein gomdoliig yana daa
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Saihan huuhen bna shdee ene batsuh hun munuu uiliin uree uznee ene emegtein gomdoliig yana daa
    2015 оны 02 сарын 03 | Хариулах
  • eriin muu emd gej
    Ymar muu humuus ve avarga suhbat arai ingehgui bailguide araichde ter emegteg tegj boln danch mah tsusnii chin tasarhai tend bga shu de bi bol tegj chadahgui muuhai yuma suhbat avarga zuv shiderei uruvdchiluu
    2014 оны 12 сарын 13 | Хариулах
  • dorj
    Er nuhur n 6 n huuhed turuulsen ehneree yagaad toohgui uur huuhentei yavah bolov emegteid iluurheh yum bsn l bolood yavaa biz
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • zaya
    Zuvshde batsuh ichihgui bga bol chi ichine gej yu bhv novshrood baival adilhan novshroh heregtei duu mini neg l amidrah amidral amjilt busgui mini
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • teneg
    tolgoin ajildaggui har bnlda
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • turuu
    Yagaad ene emegtei buruutai gej huuhduudee harj uzej chadahgui bga batsuhiin buruu shde hariutslagaa uhamsarlaj uurgee huleej chadahgui tenegtej bgd l iim bdld ortol asuudliig hundruulsen teneg batsuhiin aldaa !!!
    2014 оны 10 сарын 01 | Хариулах
  • зочин
    Манлай уяач гэдэг эрхэм цолыг авсан хүн монголд цөөхөн хэд л байдаг. Энэ цолыг авсан хүн монголын ард түмэнд хүндлэгдэж, бахархуулж явах ёстой гэтэл ийм муухай эрийн жудаггүй юм хийгээд явж байгаад нь үнэхээр ой гутчихлаа. Үнэхээр л эхнэр хүүхдээсээ салах шахам байж амраглаж явж 2 хүүхдээ гаргуулсан юм бол ядаж хаяаад явахдаа тэтгэмжийг нь олигтой өгөөд хэл амгүй салахад яадаг юм бэ? таньд бол наад 3 өрөө байр, тэтгэлэг энэ тэрийн мөнгө асуудал биш баймаар юм. Ганц сайн азарган үрээ зарахад л энэ асуудлыг шийдэх хэмжээнд таны адууны угшилд байгаа биздээ. Хударгатай, Жудагтай манлай байгаарай гэж хүсье.....
    2014 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин
    ali ali ni hohinee hormoin dontoi buzruud kkkkkkkk
    2014 оны 09 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025