Рэппэр Psy “Гангнам Стайл” дуугаа бүтээснээр хоёр тэрбум гаруй хүнийг хөгжөөж чадсан. Марзан боловч дагаж бүжиглэхэд хөгжилтэй энэхүү дууг хосуудын хуримнаас эхлээд таван настай хүүгийнхээ төрсөн өдөр дээр ч дуулж бүжиглэж болно.
Тэгвэл Өмнөд Солонгосын од маань энэ удаад жинхнээсээ том хүн шиг партидахыг хүссэн бололтой.

“Би юу гэж бодсон бэ гэхээр магадгүй би өөрийгөө шинэчилж хүмүүст ямар нэг өөр зүйл хийж чадна гэдгээ харуулах хэрэгтэй байх гэж бодсон. Тиймээс дууныхаа төрлийг өөрчилж үзэхээр шийдсэн юм” хэмээн Psy MTV News –д шинээр гаргасан “Hangover” дууныхаа тухай ярилцлага өгч байхдаа хэлсэн байна. Тэрээр дууны үгийг бичиж байхдаа тэсрэлт хийж чадах, хэн бүхэнд амархан хүрэх тийм зүйлийг хайж байсан ба түүнийгээ нэг хэтрүүлэн уусныхаа маргааш өглөө нь олж авсан байна.
Клип PSY хог новшиндоо дарагдсан өрөөнд сэрж ариун цэврийн өрөө рүү гүйн урд шөнийн найр наадмын үлдэгдлээ гадагшлуулж байх хооронд Snoop Dogg ванн дотроос өндийж найздаа туслаж буйгаар эхэлдэг.
Psy энэхүү 80 –аад оны хөгжмийн хэмнэл “hangover, hangover, hangover” хэмээх хэллэг зэргээрээ тэсрэлт хийж чадна хэмээн итгэлтэй байжээ. Гэсэн ч нэг л зүйл дутагдаад байв. Энэ бол мэдээж Snoop Dogg. “Би дууныхаа үгийг бодож эхэлмэгцээ шууд Snoop Dogg –ын тухай бодсон. Тэр бараг өглөө болгон шарталттай байдаг. Тиймээс яагаад түүн рүү ярьж болохгүй гэж хэмээн бодсон. Тэгээд л олон улсын дуудлага хийж түүнтэй ярихад түүнд дууны нэр шууд л таалагдсан” хэмээн Psy ярьсан байна.

Клипний зураг авалт Калифорниа болон Өмнөд Солонгост хийгдсэн бөгөөд Psy Snoop –ийн дуулдаг
“Тасарч унатлаа уу
Эвдэрхий зуух шиг тамхил
Битгий шантар, дээшээ нис
Би урд шөнө юу болсныг санахгүй байна” гэсэн мөрүүдийг сонсоод гайхалтай дуу болох нь гарцаагүй хэмээн бодож байсан гэнэ.
Хүүхдийн паркад гардаг хэсгийн талаар Psy “Бид тэр хэсгийн зураг авалтыг Солонгост хийсэн. Snoop бид хоёрт ердөө 18 цагийн хугацаа л байсан. Харин Snoop найман цаг зураг аваад арван цаг шоудана гэж бодож байсан. Яагаад гэвэл би түүнийг энд авчрахын тулд түүнд тэгж итгүүлчихсэн байсан юм” хэмээн ярьсан байна. Гэвч үнэндээ 18 цагийн тасралтгүй зураг авалт үргэлжилсэн бөгөөд ямар ч шоудах цаг олдоогүй Snoop завсарлага авахыг гуйж байсан гэнэ.

Snoop Dogg “Надад энэ дууны клипэнд тоглох үнэхээр зугаатай байсан. Би үргэлж тулааны урлагийн хэсэгтэй клипэнд тоглохыг хүсдэг байсан” хэмээн ярьсан байна.

Америкийн алдарт реппэр маань мансууруулах бодисны хэрэгт холбогддогоороо алдартай бөгөөд 1990, 1998, 2001, 2006, 2010 онуудад дор хаяж таван удаа марихуан хэрэглэж байгаад баривчлагдаж байсан байна.

Солонгос од маань ч мөн 2001 онд марихуаны хэргээр баригдаж 25 хоног торны цаана сууж байжээ. Тэрээр өнгөрсөн жил нэгэн сэтгүүлд “Би шартсан үедээ л согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Хэрвээ би аз жаргалтай байвал би уудаг, хэрвээ би гунигтай байвал би уудаг, хэрвээ гадаа бороо орж байвал би уудаг, хэрвээ гадаа нартай байвал би мөн уудаг” хэмээн ярьж байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна