Grandnews.mn сайтын “Блиц анкет” буланд олны танил эрхмүүд оролцож, өөрийгөө тодорхойлох хариултыг өөрийн гараараа бичиж өгдгөөрөө онцлогтой. Ингээд энэ удаагийн зочин дуучин Т.Дэлгэрмөрөнгийн блиц анкеттай танилцана уу.
-Хайр гэж юу вэ?
-Хүний эрээн дотороо, могойн эрээн гаднаа гэдэг үг байдаг дээ.
-Нууц амраг гэж хэн вэ?
- Хэн нь хэндээ анх хэрхэн харагдаж байснаа мартсаны үр.
-Тэгвэл хардалт юу юм бол?
- Хариуцлагатай өвчин.
-Таны бодлоор эр хүний хайрыг ямар бүсгүйчүүд илүү их татдаг вэ?
- Сайныг хардаг нүдтэй, гоёыг хэлдэг уруултай.
-Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ?
- Захгүй тэнгэр мэт “Ээж” нэрийг дааж явах.
-Танд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу?
- Эрхэмсэг эрхэлдэг нь.
-Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэн вэ. Та хэнийг нь нэрлэж чадах вэ?
- Намайг дурлуулж, намайг хайрлуулсныг.
-Урт хугацааны амьдрал хайр дээр тогтдог уу эсвэл секс дээр тогтдог уу?
-Хайр нь мөнх юмаа.
-Таны хамгийн тод ааш?
- Уйлах
-Таны хамгийн том айдас?
- Байхгүй. Яг л арсланд идүүлэх болвол аймаар байж магадгүй.
-Таны уриа?
- Амь нэг, алдар нэг монголчуудаа....
-Таны гоо сайхны идеаль?
- Идеалиа Монголоор хэлчих тэгвэл хариулья.
-Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ?
- Турах. Бэлтгэл хийх.
-Таныг юу тайтгаруулдаг вэ?
- Гэр бүл, үнэн.
-Хэрвээ өөрчлөгдье гэвэл эхлээд юугаа өөрчлөх вэ?
- Өөрөөсөө эхлэх байх даа.
-Хүний мөн чанар юу вэ?
- Үлэмжийн чанар.
Сэтгэгдэл (2)