Бид энэ удаагийн "Блиц анкет" хуучирч У.Одонтунгалагийг оролцуулж байна. Энэхүү буланд олны танил эрхмүүд өөрийн гараар өөрийгөө тодорхойлох товч анкет бичиж өгдгөөрөө онцлогтой юм.
Овог, нэр? Уранчимэгийн Одонтунгалаг
Төрсөн он сар өдөр? / Жил, орд? 1980.05.18. /бич жилтэй, үхрийн орд
Таны мэргэжил? Хөгжимчин
Таны уриа? Урагшаа
Таны хобби? Аялах,Спортоос ширээний тэннис тоглох
Таны ширээний ном? “Сайн сайхны нэвтэрхий толь”П.Оюунцэцэг
Таны хайртай амьтан? Тэмээ
Таны хамгийн тод ааш? Зөрүүд
Таны хамгийн том айдас? Өвчин зовлон, уй гашуу
Таны гоо сайхны идеал? Арьс
Таны хэлэх дуртай үг? Чаднаа
Таны хамгийн онцгой худалдан авалт? Цахилгаан хуучир
Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ? Зураг зурах
Таныг юу тайтгаруулдаг вэ? Чимээгүй орчин
Хүний мөн чанар? Хүн чанар
Хэрвээ өөрчлөгдөх боломж олдвол хамгийн түрүүнд юугаа өөрчлөх вэ? Өөртөө сэтгэл хангалуун байх нь зөв гэж үздэг.
Хайр гэж юу вэ? Хайр бол бие биедээ итгэдэг, тэмүүлдэг, хөглөдөг, нийлээд нэгддэг хөгжмийн хоёр чавхдас юм.
Нууц амраг гэж хэн бэ? Хамт байх боломжгүй хайр сэтгэл
Таны бодлоор эмэгтэй хүний хайрыг ямар эрчүүд илүү их татдаг вэ? Ухаалаг, бүтээгч, шийдвэрлэгч, хөгжилтэй яриатай бүсгүйчүүдийг хүндэтгэдэг
Эр хүний эр, шийдэмгий байдал гэж юу вэ? Аливааг зөв өнцгөөс дүгнэж сүүлийн үр дүнг харж чаддаг, шийдсэндээ бат зогсдог эр хүнийг шийдэмгий гэнэ.
Танд эр зоригтой эр хүн таалагддаг уу, эсвэл ухаантай эр хүн таалагддаг уу? Ухаантай эр хүн
Сэтгэл татам, сайхан эр гэж хэнийг хэлэх вэ? Та хэн нэгнийг нэрлэж чадах уу? Brаd Pitt
Амьдрал гэж юу вэ? Аз жаргал нь юундаа оршдог юм бол? Амьдрал бол жаргал зовлон ээлжилдэг орчлон. Хүсэл тэмүүллээр дүүрэн хүн азыг шүүрч, жаргалыг гартаа атгаж чаддаг.
Сэтгэгдэл байхгүй байна