Дуучин, Хөгжимчин М.Сонор
-Хайр гэж юу вэ?
-Амьдралын өнгө
-Нууц амраг гэж хэн бэ?
-Нүгэл
-Тэгвэл хардалт юу юм бол?
-Итгэлгүй хайр. Бас л нүгэл.
-Таны бодлоор эр хүний хайрыг ямар бүсгүйчүүд илүү их татдаг вэ?
-Үнэнч. Эр нөхөртөө халамжтай байдал.
-Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ?
-Тэвчээртэй байдал
-Танд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу?
-Эрхэмсэг
-Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэн бэ? Та хэнийг нь нэрлэж чадах вэ?
- Дур булаам байдал тачаангүй байдлаас дээр.
-Урт хугацааны амьдрал хайр дээр тогтдог уу эсвэл секс дээр тогтдог уу?
-Хайр дээр тогтох ёстой.
-Таны хамгийн тод ааш?
-Нөхөрсөг
-Таны хамгийн том айдас?
-Цаг хугацаа өнгөрөх.
-Таны уриа?
-Бүх зүйл сайхан болно.

-Таны гоо сайхны идеаль?
-Дотоод гоо сайхан.
-Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ?
-Спортын авьяас дутагддаг.
-Таныг юу тайтгаруулдаг вэ?
-Дуу хөгжим.
-Хэрвээ өөрчлөгдье гэвэл эхлээд юугаа өөрчлөх вэ?
-Юугаа ч өөрчилмөөргүй байна. Ялангуяа зүрх сэтгэлээ. Хүний зүрх сэтгэл өөрчлөгдөх юм бол бүх юм нь өөрчлөгддөг.
-Хүний мөн чанар юу вэ?
-Бусдыг хайрлах

Сэтгэгдэл (1)