Бидний амьдралын энгийн хэрэглээ болсон фото зургийн түүх 200 гаруйхан жилийн настай. Фото зураг хэмээх энэ гайхамшиг өнгө бүрийг багтаах боломжтой болсон нь ч саяхных.
Тэгвэл одоо авьяслаг уран бүтээлчид болон техникийн хөгжлийн ачаар бид олон жилийн түүхтэй хар цагаан гэрэл зургуудыг өнгөтөөр харах боломжтой болсон. Зургийг будаж өнгө оруулдаг авьястай уран бүтээлчид олон. Гэсэн ч энэ нь тийм ч амар ажил биш юм. Хар цагаан өнгөтэй саарал дэвсгэртэй зургуудаас олон өөр өнгө гарч болно. Тэр бүгдийг олж мэдэрч зурахын тулд уран бүтээлчээс маш их ур чадвар шаарддаг.
Үүнээс гадна өөр нэг чухал зүйл бол тухайн үеийн загварын чиг хандлага, орчин тойрны өнгө, хүмүүсийн арьс үсний өнгө гэх мэт олон зүйлсийг судлаж байж өнгө оруулах ажлаа төгс гүйцэтгэдэг байна.
Мөс зөөж буй бүсгүйчүүд 1918 он


Нью-Йорк, Таймс Скүэ 1947 он


Ерөнхийлөгч Абрахам Линколн генерал МакКлеллантай уулзаж байх үе. 1862 оны есдүгээр сар. Уг зураг дээрх Линколны төрхийг нэгтийн зоосон тэмдэгт дээр ашигласан байна.


Мэрилин Монро 1957 он


Алдарт Титаник хөлгийн сүйрлийн мэдээг нийтэлсэн сонинг зарж буй сонингийн худалдаачин хүү, 1912 оны дөрөвдүгээр сарын 16


Гитлерт зориулсан улаан өндөгний баярын өндөг 1944-1945 он


Дэслэгч Жорж Камблер хот хийн багтай сургуулилт хийж байна. 1942 он


Хелен Келлер, Чарли Чаплин нарын уулзалт 1919


Дэлхийн хоёрдугаар дайны ухуулга зурагт хуудас зурж байгаа байдал. Вашингтон шуудан 1942 оны долдугаар сарын найман


Голден Гэйт гүүрний барилгын явц 1935 он


Луи Армстронг хувцас солих өрөөндөө бэлтгэл хийж байна. 1946 он


Нью-Йорк хотын Саратога Спрингс зочид буудлын өргөн чөлөө. 1900-1915 он


"Өндөр Ковбой" хочит Ралф И.Мадсон синатор Моррис Шеппардын хамт. 1919 он


Америкийн Үндэсний Баллетын чуулгын бүжигчид. 1924 оны наймдугаар сарын 20


Алберт Энштейн. 1921 он


Отто Франк. Гэр бүлээсээ ганцаараа амьд үлдсэн тэрээр дайны үед хорогдож байсан хорогдох байрандаа дахиж ирсэн үеийн зураг. 1960 оны тавдугаар сарын гурван


Шүхэр барьсан залуухан бүсгүй Луисана. 1937 он


Хоригдлоор дүүрсэн шоронгийн наар. 1945 оны дөрөвдүгээр сарын 16


Пийтви Так. 1898 он


Улаан өндөгний баяраар цэцэг худалдаж авсан хөвгүүд. 1908 оны дөрөвдүгээр сар


Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна