Grandnews.mn уламжлалт санал асуулгаараа “Хэн таны эрх ашгийг хамгийн их зөрчдөг вэ” гэсэн асуултыг тавьж байна. Энэхүү асуултыг Монголын үүрэн телефоны дөрвөн операторт хандан тавьж байгаа юм.
Дэлхий даяар гар утас хэмээх шидэт эд өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон энэ цаг үед монголчууд ч гар утасгүйгээр амьдралдаа төсөөлөхөд ч бэрх болсон. Аливаа зүйлээс хоцордоггүй монголчууд гар утсыг ёстой л талх шиг хэрэглэж, хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигдэж магадгүй. 2,6 сая хүн амтай Монгол Улс хүнээсээ ч илүү буюу гурван сая гаруй гар утас хэрэглэдэг гэдэг. Хүн амынхаа тооноос балчир настнуудыг хасаад үзвэл манай найман настайгаас наян нас хүртэлх гар утас хэрэглэгчид дор бүртээ 2-3 утас хэрэглэдэг болж таарахаар. Зарим хүн бол бүр “Скайтель”, “Мобиком”, “Юнител” гээд оператор болгоны утсыг хослуулан хэрэглэдэг гэж байгаа.
Сайны хажуугаар саар гэдэгчлэн гар утас ганган хэрэглэхийн зэрэгцээ операторуудтай холбоотой гомдол ч мөн олон гардаг. Тухайлбал, төлбөрийг буруу гаргасан байсан, шалтгаангүйгээр гар утсыг нь хаасан байсан, үе үе сүлжээ доголддог гэх мэтчилэн гар утастнуудад гомдоллон хэлэх олон жишээ байж болох юм.
Тийм ч учраас бид дэлхийн жишгийн сайн үйлчилгээ үзүүлдэг гэх оператор компаниудаас хэн нь хамгийн их таныг гомдоож байсан бэ гэсэн энэхүү санал асуулгыг явуулж байгаа юм. Санал асуулга маань эхлээд удаагүй байгаа ч гэсэн чамгүй олон хүн оролцож, санал сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар харамсалтай нь “Таны эрх ашгийг хэн хамгийн их зөрчдөг вэ” гэсэн санал асуулгыг 81 хувьтайгаар “Мобиком” компани “тэргүүлж” байна.
Монголын ууган оператор “Мобиком” анхдагчийн хувиар ч хамгийн олон хэрэглэгчтэй, басхүү хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдэлдэг гэж зарлан тунхагладаг. Тэгвэл энэхүү санал асуулгад яагаад “Мобиком” ингэж бусдаас тасархай “магнайлж” явна вэ? Та ч гэсэн саналаа илэрхийлээрэй.
Хамгийн гол нь яагаад таны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа болон танд тохиолдож байсан гомдол, зөрчлийг сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээнэ үү.
Сэтгэгдэл (11)