“Улаан пальто” ба кино урлаг дагах уу, дагуулах уу?

Хүн төрөлхтний оюун, мэдрэмж улам нялхарсаар буй энэ үед далд ертөнц, зөн мэдрэмж, урд ба энэ насны амьдрал, сүнс мөнх оршдог тэргүүтэн сэдэв урлаг, утга зохиолын ертөнцөд тэргүүлэх байр суурь эзэлдэг болоод буй. Кино урлагийн энэ ай савд багтах нэгэн кино өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн нь “Улаан пальто”. Энэ бол аймшгийн кино биш, энэ бол хүүхдийн гэнэн гэгээн ертөнц, эх үрийн нандин холбоог харуулсан гэр бүлийн сэдэвт уянгын драм. Хүүхэд бурхан байдаг гэж өвөг дээдэс маань ярьсаар ирсэн. Энэ логик гүнд нь байсан болов уу гэж бодно.

Урлаг дагаж биш, дагуулж явах үүрэгтэй!              

Ерээд оны  цэвэр арилжааны чанартай, сэдэв, агуулгаар ядмаг боловч борооны дараах мөөг шиг олон кинонуудын дараа 2011 онд дэлгэцэнд гарсан “Бодлын хулгайч” –аас хойш монгол кино урлаг нэг шат ахисан түвшинд гарсан гэж мэргэжлийн хүрээнийхэн үздэг. Гэтэл үнэндээ эргэцүүлэн бодоход энэ үеэс хойших кинонуудыг 2 бүлэгт багцлан хувааж болох мэт. Нэг хэсэг нь элдэв мааз диалоги давамгайлсан, инээдмийн цагаан кинонууд, нөгөө хэсэг нь нийгмийн амьдралын хар бараан сэдэв, улс төр, авилга, шорон оронгийн амьдрал харуулсан саарал сэдэвт кинонууд. Энэ бүлгийн кинонуудад престиж, гоё сайхан юм бараг үгүй учир ганц хоёр онцын ач холбогдолгүй эротик сценүүдээр хачир нэмнэ. Жишээ нь, дэлгэцэнд гараад удаагүй байгаа “Үргээлэг”-т дүн өвлөөр харзны уснаас бикинитэй гарч ирж буй бүсгүйн кадр. Энэ кадр үндсэндээ киноны агуулга, утга санаа, үйл явдалд ямар ч хамаагүй шахуу байх жишээтэй. Алив кино, ер нь урлаг хүний төрөлх инстинкт болох эротик өнгө аясгүй бол давсгүй хоолтой адил гэж үздэгээс энэ бололтой. Уг нь престиж, эротик гэх мэдрэмжүүд байгалиасаа, цаанаасаа өгөгдөлтэй байвал бодит амьдрал дээр ч, урлагийн тайзан дээр ч төгс, сайхан хэлбэрээ олдог учиртай.

Урлаг угтаа нийгмийн оюун бодол, үзэл санаа, зүрх сэтгэлийг залуурдаж, араасаа дагуулж явах үндсэн үүрэгтэй, зэрэг зиндаагаар авч үзвэл хүний ертөнцийн оюун санаан дахь хамгийн дээд каст нь юм. Энэ үүргээ биелүүлэхийн тулд нийгмээсээ, массаасаа түрүүлж сэтгэж, түрүүлж алхаж явах ёстой. Өөрөөр хэлбэл нийгмийн сэтгэлзүйг дагах биш, дагуулах учиртай. Өнөөдөр нийт массын амьдрал, нийгмийн өнгө төрх сараал, бараан байгаа нь үнэн. Магадгүй өөрийн гэсэн өнгө төрхгүй ч байж болох юм. Энэ тохиолдолд тэд инээдмийн цагаахан эсвэл хүнд сэдэв хөндсөн орон шоронгийн сэдэвт хошуурах нь буруутгалгүй. Харин урлагчид л үүнд хөтлүүлж, дөрлүүлж болохгүй билээ. Тэгж гэмээнэ нийгмийн хөгжлийг авч явдаг нийгмийн оюун санааны ертөнц цэнэглэгдэж, хүмүүжиж, урагшилж явах учиртай.        

 “Улаан пальто” кино энэ бүхнээс зай авч чаджээ гэж бодогдсон. Энд арга ядсан эротик кадр, сцен алга. Кино нь, киноных нь сэдэв нь өөрөө, киноны дүр сонголтууд, дүрүүдийн тоглолтууд, киноны зураг нь өөрөө тэр чигээрээ престижтэй юм. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд кино урлагт том эрэлт үүсгээд байсан ГЭР БҮЛИЙН КИНО гэдэг категорит шууд хамаарагдаж байгаа юм.

Кино бол соёл

Энд бас амьдралын хар бараан өнгө төрх алга. Яг өнөөгийн хүмүүсийн амьдралын эгэл өдрүүд, нийгмийн хэв маягууд бодит байдлаараа тусгалаа олж. Тэгэхдээ амьдралын чанар, амьжиргааны түвшин, ахуй байдал хүний ааш араншин, сэтгэлгээ, өмсөх хувцас, биеэ авч явах байдалд хүртэл нөлөөлж, тод тусгалаа олдогийг контрасттай харуулснаараа үзэл санаанд нөлөөлөх урлагийн нэг үндсэн үүргээ гүйцэтгэчихэж байгаа юм. Дунджаас дээгүүр амьдралтай, хэн хэн нь оюуны түвшинд ажил хөдөлмөр эрхэлдэг хангалуун амьдралтай Алтайн гэр бүл, амьдралын хэв маяг, эсрэг талд нь гэр хороололд амьдрах, нөхөр нь автозасварчин, гэргий нь сувилагчаар ажиллах, борогдуухан боловч аз жаргалтай амьдрах Хадхүүгийн гэр бүл, амьдралын хэв маяг, ааш араншингаас үүнийг тод харж болно. Киноны монтажийг ч энэ хоёр туйл эсрэгцэн солигддог монтажаар хийсэн нь сонирхол татна.

Хоёр гэр бүлийг холбож буй зүйл нь урд насны амьдралаа санагалзах бяцхан Номин охины дүр. Урд насандаа Саяанаа нэртэй, Алтай аав, Солонго ээжтэй байсан охин автын ослоор өөд болж энэ төрөлдөө Хадхүү аав, Алимаа ээжийн охин болсон тэрээр урд насныхаа амьдралаа бага багаар эргэн санаж буй логикоор эл дүрслэлийг гаргаж иржээ. Энэ дундаа ахуйгаас үүдэлтэй соёл, сэтгэхүйн ялгааг тод харуулсан нь найруулагчийн нэг содон шийдэл байсан болов уу.

Кино бол соёл юм. Үүнийг Солонгосын олон ангит кинонуудаас харж болно. Савангийн дуурь гэчихээд нийтээрээ шимтэн үзэж буй эдгээр кинонуудад ямар ч эротик сцен, хар бараан сэдэв байдаггүй. Цэвэр lifestyle-ыг гаргахдаа хүмүүсийн амьдралын ялгаа, соёлын ялгааг өмссөн хувцас, амьдардаг байр, унадаг машинаар нь дамжуулаад гаргачихдаг. Энэ бүхний цаана нуугдах престиж өөрийн мэдэлгүй хүмүүсийн сонирхол, сэтгэлийг татдагт солонгос сериалын нууц оршдог гэж би хувьдаа боддог. Хүн гэгч амьтан далд ухамсрынхаа түвшинд гоо сайханд тэмүүлж, татагдаж амьдардагийн нэг жишээ энэ юм.

Манай киночид энэ тал дээр төдийлөн анзаардаггүй болов уу гэмээр байдаг. Баян айлын дурласан охин ямар хувцас өмсөх, чинээлэг бизнесмэн эр юу эдэлж хэрэглэх ёстой соёлын түвшин болоод хэмжүүрт, нийтэд нь ярьвал киноны зураачийн ажил орхигддогоос болоод энэ хоосон орон зайг инээдмийн болон сэтгэл эмзэглүүлсэн эмгэнэлт сэдвээр дүүргэдэг байж болох юм.

Дүр сонголт

Жүжиглэлт, жүжигчний уран чадвар гэж юу юм бэ? Ерөөөсөө үнэн тоглоход л байдаг. “Улаан пальто”-ны дүр сонголтуудын талаар үнэхээр ярих юм алга. Онц. Гайхалтай.

Өнөөгийн кино ертөнцийн хамгийн эрэлттэй жүжигчнээр нэрлэгдэж буй О.Долгор, 2000-аад оны үеийн бараг бүх кинонуудад тоглож байсан ч ойрын үед харагдахаас байсан Т.Өөдөө, 16 жил урлагийн тайзнаас чөлөө авсан жүжигчин О.Байгаль гэсэн гурван мэргэжлийн жүжигчин эмэгтэйг нэг дор цуглуулсан нь энэ киноны дүр сонголтын нэг онцлог гэж болно. Гэхдээ энэ бол өнгөц түвшний, ёстой харах, мэдрэх түвшний өнгөц дүгнэлт л дээ. Энэ бүхнээс илүү киноны жижиг, туслах гэлтгүй бүх дүрийг гайхалтай оновчтой сонгожээ.

Т. Өөдөө

Үнэндээ түүнийг Ч.Ундралтай хамтран “Тату”-г дуурайж дуулж, дэггүйтэж явсан хөнгөн хийсвэр охины дүрээр л төсөөлж явсан юм уу даа. Магадгүй би кино бага үздэг учраас мэдрээгүй явсан байж болох, эсвэл ерөөс энэ жүжигчин эмэгтэйн дотрыг уудлах, авьяасыг нь асгаруулах дүр байхгүй ч байсан юм болов уу, бүү мэд. Тэр үнэхээр гайхалтай жүжигчин аж. Сайхан ном уншчихаад кайф авдаг шиг л Т.Өөдөөгийн үнэн тоглолт, гайхалтай жүжиглэлтийг харж тийм их таашаал авснаа нуумгүй байна.

Алимаа бол эмнэлэгт өдрийн ээлжинд сувилагчаар ажилладаг, эмч болох мөрөөдөл нь биелээгүй хөдөөнөөс хотод ирж гэрлэн, амьдралд хөл төвьсан залуусын нэг. Гэр орныхоо ажлыг алба ажилтайгаа хослуулан хийж, өдөр тутмын амьдралдаа хааяа түүртэн бухимддаг ч хөөрхөн охинтой, сайн нөхөртэй азтай эмэгтэй. Үүнийгээ мэддэг боловч дүүрэн аз жаргалд нь саад болох өчүүхэн шалтгаан байдаг нь түүний охин Номин. Урьд насны амьдралаа эргэн санаж, өөр нэг эмэгтэйг ээжийгээ гэж бодон уулзахыг хүсдэг охин нь түүний сэтгэлийг асар ихээр эмзэглүүлнэ. Энэ сэтгэлийн эмзэглэлийг яаж гаргасныг эрхэм үзэгч та өөрөө үзэж, мэдрэх учиртай тул ингэсгээд орхиё.

Ямартай ч кино жүжигчний мэргэжлээ телевизийн хөтлөгчийн ажлаар арилжиж шахуу орхисон Т.Өөдөөг олон олон гайхалтай, сайн дүр бүтээхийг фенүүдийнх нь өмнөөс үүрэг болгомоор байна.

О.Долгорын охин цахиур хагалсан нь

Киноны гол дүр гэж болох бяцхан Номин охины дүрийг жүжигчин О.Долгорын охин Ч.Энхномуун бүтээжээ. Долоон настай охин нэг кинонд хоёр дүр бүтээсэн Монголын анхны тохиолдол гэж болох эл дүрийн шугамаас киноны үйл явдал эхэлж, өрнөдөг. Эрс тэс хоёр өөр дүрд нэгэн зэрэг тоглож, тэгэхдээ тийм үнэн тоглоно гэдэг бяцхан охины хувьд жинхэнэ гайхамшиг мөн биз. Киноны дараа Ч.Энхномуунтай зургаа авахуулах, баяр хүргэх үзэгчдийн цуваа уртаас урт үргэлжилнэ билээ. Аав нь найруулж, ээжтэйгээ хамт тоглосон нь авьяас удамшдаг болохын илрэл гэлтэй.      

Номин бол 6 настай цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн охин. Зурах дуртай, жаахан зөрүүд, ой сайтай тэрээр ээжээсээ илүү аавдаа арай дотно байдаг хөөрхөн охин. Бусад хүүхдүүдээс ялгаатай нь урьд насны амьдралаа бүүр түүрхэн санаж байсан нь  5-6 насандаа тэр дүр зургууд нийлсээр бүрэн бүтэн дурсамж болсон. Тиймээс урьд насны ээжийгээ маш тодхон санаж, зүүд зөн, мэдрэмжээрээ холбогддог учир уулзахыг маш их хүсдэг. Энэ нь одоогийн ээж Алимаагаа хайрлах хүүхдийн сэтгэлтэй нь ихэд зөрчилдөнө. Бас Маша хэмээх төсөөллийн найзтай. Хүүхэд болгонд ийм төсөөллийн ертөнц, төсөөллийн найз байдгийг ийн гаргажээ.

Барби хүүхэлдэйг хутгаар сийчиж, машинд дайруулан цус урсч буйгаар тоглож байгаа нь барбины биед хүнийх шиг булчин, араг яс хийдэг эсэхийг задалж үзэх, хүн осолд орохдоо цус асгаруулдгийг мэдэх гэсэн сониуч, задлан шинжлэх чадвартай нь холбоотой.

О.Долгор

Жүжигчин О.Долгор кинонд охиныхоо хамар хашааны эгч, хамгийн дотны найз-эгчийн дүрийг бүтээсэн байна. 

Минжмаа бол  ЭМШУИС-ийн 3-р курсын оюутан. Ээжгүй хагас өнчин тэрээр дүү Галаагаа халамжилж, сурахын хажуугаар пицца ресторанд ажилладаг. Заавал эмч болно гэж  ээжийнхээ шарил дээр амласан, өмнөө зорилготой, амьдралын төлөө зүтгэлтэй, ухаалаг охин. Өөрөөр хэлбэл өнөөгийн охидын нийтлэг дүрээс өөр, хэрсүү, амьдралын зорилготой дүрийг аятайхан бүтээжээ. Магадгүй үзэгчид О.Долгороос илүү ихийг хүлээж байсан ч байж мэднэ.

Жүжигчин, топ моделийн 16 жилийн дараах тэсрэлт

Киноны магадгүй хамгийн их сонирхол татам дүр нь жүжигчин, топ модель, “Baigal Beauty” компанийн захирал, эрхэм гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий хатагтай О.Байгалийн дүр. Учир нь энэ топ модель өргөмжлөлт, бизнес хатагтай мэргэжлийн жүжигчин боловч урлагийн тайзнаас холдоод даруй 16 жил өнгөрчээ. Залуу халуун насныхаа гоо үзэмжийг “Газар шороо мину зэ”, “Догшин хутагтын сахиус” зэрэг цөөн кинонд мөнхөлсөн тэрээр энэ удаад хамгийн хүнд гэж болохоор энэлж шаналсан эхийн дүрийг бүтээжээ.

Гурван сарын өмнө ярилцлага авахад, кинонд тоглох урилга их ирдэг ч ажлын ачаалал, эсвэл зохиол нь таалагддаггүйгээс татгалздаг хэмээн ярьж байсан хатагтай “Улаан пальто”-г сонгосон нь бас нэг үнэ цэнэ болов уу.    

Солонго бол эдийн засагч мэргэжилтэй, даатгалын эдийн засагчаар ажилладаг, англи орос хэлтэй, сайн боловсролтой, охиныхоо хүмүүжилд ихээхэн анхаардаг, их хотын орчин үеийн ажил хэрэгч, дэгжин хээнцэр эмэгтэй. Ганц охин Саяанагаа гэнэтийн ослоор алдсанаас уй гашууд унаж, эргээд хүүхэдтэй болж чадахгүй яваа тэрээр охиноо үргэлж санан гунигласаар одоогийн Номин болж төрсөн охинтойгоо зөн мэдрэмжээрээ холбогдох  болсон. Солонгын дүрээс бид ахуй соёл, ааш араншинд нөлөөлдөг, түүнчлэн боловсрол, зөн мэдрэмж ойролцоо түвшинд сайн хөгждөг зэрэг олон зүйлийг харж болохоор юм шиг санагдсан. Түүний жинхэнэ хатагтай стиль, нүүрний өвөрмөц типаж тэр чигээрээ өөрөө престиж. Ямарсайндаа л Солонгын дүр гарч ирмэгц, өө хатагтай, хатагтай, юу өмсөж вэ, яаж вэ гэж үзэгчид шивэр авирхийж байхав. Ойрд монгол киноноос ийм үнэн, бодитой, гоё престиж хараагүй удсаныг хэлэх үү, гайхалтай таашаал байлаа. Хүн өөр шигээ хоол идэж, өөр шигээ хувцасладаг гэж манайхан ярьдаг даа. Хошин, хөнгөн мэт боловч үнэн үг шүү дээ. Дахин хэлье, хүний боловсрол, ахуй нь ааш араншин, биеэ авч явах соёлтой шууд хамааралтай билээ. Энэ үзэл санаа кинонд тусгалаа олсныг сайшаалтай.    

Харин топ модель бүсгүй хэр зэрэг тоглосон бэ гэж үү? Тун давгүй, сайн. Жинхэнэ дотортой, сайн тоглолт нь охиноо осолд орох үед мөн сүүлийн мөчид охинтойгоо эргэн уулзаж буй хоёр сценьд тун тод гарсан гэж болно.

Бусад дүрүүд

Солонгын нөхрийн дүрийг жүжигчин Д.Бат-Оргил бүтээжээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр О.Байгальтай хамт 1995 онд СУИС-ийг дүүргээд Драмын театрт хэсэгхэн зуур ажиллаад мөн л урлагаасаа зай барьжээ.

Алтай бол  мөн л сайн боловсролтой, дунджаас дээгүүр орлоготой, худалдаа наймаагаар биш харин авьяас, мэргэжлийн өндөр чадвараараа хангалуун амьдралд хүрсэн уран бүтээлч сэхээтэн. Эхнэр нь ганц охиноо алдсан уй гашуунаасаа болж сэтгэл зүйн их хямралд байгаад дотроо ихэд шаналан, охиныхоо хойноос гашуудан  харамсдаг ч эхнэрийнхээ сэтгэлийн тэнцвэрийг тогтворжуулахын тулд эмгэнэлээ дотроо нууж явдаг залуу эр.

МУГЖ Г.Равдангийн үргэлжлэл

Номин охины одоогийн аав засварчин Хадхүүгийн дүрийг МУГЖ Г.Равдангийн хүү Р.Баттогтох бүтээсэн байна. СУИС-ийн мэргэжлийн жүжигчний ангийг дүүргэсэн ч нэг хэсэг урлагаас чөлөө авч байгаад ойрын жилүүдэд мэргэжлээрээ тоглож, урилгад дарагдах болсон түүнд генийн авьяасын гялбаа байдаг нь жижиг, туслах дүрээс ч болов харагддаг.  

Автомашин засварчин ажилтай, гэр бүлдээ хайртай, амьдралын төлөө зүтгэлтэй Хадхүү охин нь урьд насны амьдралаа бүүр түүр санадагт төдийлөн эмзэглэдэггүй. Хүүхэд багадаа янз бүрийн юмаар ой дурсамжаа бүрдүүлдэг, том болоод мартагддаг гэсэн сэтгэлээр ханддаг эгэл нэг аавын дүрийг бүтээжээ. Хааяа бухимдахаараа хатуу юм уучихдаг ч дөлгөөхөн зантай, амьдралын төлөө чин сэтгэл, зүтгэлтэй ийм дүр бидний нийгэмд олон билээ. Иймэрхүү эгэл амьдралын стеоротипүүдийг дүр болгондоо шигтгэж өгсөний нэг жишээг оюутан Минжмаагийн дүү Галаагаас мөн харж болно.

Галаа бол 1-р курсын оюутан, Минжмаагийн дүү, ээжээсээ өнчрөн эгчийнхээ халамжинд найдаж сурсан, амьдралын өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаагүй, өсвөр насны бага зэрэг хөөргөн хүү. Хэдийгээр  зөв хүмүүжилтэй боловч эгч шигээ амьдралын зорилгоо тодорхойлж чадаагүй яваа тэрээр Номингийн хааяа гаргах этгээд занд ихэд дургүйлхэнэ. Энэ мэт дүр болгон нь жижиг гэлтгүй үзэл санаа, үүрэг характертай дүрүүдийн сонголтыг онцсайн хийсэн нь “Улаан пальто” киноны бас нэг онцлог юм.

Кино баг

“Улаан пальто” бол “Ану хатан” түүхэн киногоороо үзэгчдийг шуугиулсан “Шүүдэр” продакшны дэлгэцийн 2 дахь бүтээл. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн нэлээн олон жилийн өмнө гарсан “Улаан пальто” өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн. “Ану хатан” бол зохиол нь ч нүсэр, сэдэв нь ч өргөн бүтээл. Тиймдээ ч тэр үү, романы зарим үйл явдал, үзэл санааг кино дэлгэцнээс нь хайгаад, үгүйлээд байдаг бол “Улаан пальто” эсрэгээрээ юм. Өгүүллэгт байхгүй олон үйл явдал, олон дүр кинон дээр орж ирснээрээ онцлог.

Киног залуу найруулагч, жүжигчин О.Долгорын нөхөр Э.Чинзориг найруулсан бол 1-р найруулагчаар МУГЖ Ц.Төмөрбаатарын хүү Т.Анар, кино багт хамгийн чухал үүрэгтэй зураглаачаар Монголдоо номер нэгд тооцогддог  МУСТА  Г.Баттулга ажилласнаар киноны өнгө, гэрэл тавилт, зураг авалт өөлөх юмгүй мэргэжлийн түвшинд бүтээгджээ.

Киноны хөгжмийг гитарчин Өөжгий бичсэн нь далд ертөнц, зөн мэдрэмж, эх үрийн үл тасрах нандин холбоог  уянгалаг аялгуугаар үзэгчдийн сэтгэлд хүртэл хүүрнэж чадсан гэлтэй.

 “Бүүвэйн аялгуу” дууны шүлгийг Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, аяыг УГЗ Б.Бямбабаяр бичиж, “Чин үнэнч”   цомгоо саяхан гаргасан залуу дуучин Х.Мөнгөнцэцэг дуулжээ. Мөн киноны гол дүр Номин охины дуулдаг “Би хүүхэлдэй” дууг дуулсан хоолойн эзэн нь поп дива Д.Алтанцэцэгийн охин С.Номин-Эрдэнэ юм байна.

Хүүхэд бүхэн инээж байг!

Элдэв марзагнал, эсвэл хүчирхийлэл, гэмт хэрэг, нүд далдирам зовлон бус чухамдаа эгэл амьдралын өдрүүд, эгэл амьдралын ахуй дүрслэгдсэн, тэгэхдээ сүнс мөнх оршдог тухай нигүүлсэлт сэдэв хөндсөн, үүгээрээ нэгийг бодогдуулж, нөгөөг сануулах, эх үрсийн үл тасрах хайраар зүрх эмзэглүүлэх “Улаан пальто” кино гэр бүлээрээ үзчих кино ховордсон энэ цаг үед бас нэгэн шинэ хуудас, шинэ ахиц боллоо. Хүүхдийн баярын босгон дээр энхрий бяцхан үрсээ баярлуулах, тэднийг театрын соёл, хүний ертөнцөөр аялуулах нэг үүд хаалга нь “Улаан пальто”. Баярлалаа, “Шүүдэр” проадкшныхаан. Киноны уриа нь “Хүүхэд бүхэн инээж байг!”.

“Бидний хайртай хүмүүс хэзээ ч биднийг үүрд орхидоггүй гэдэгт би итгэлээ” хэмээн гол дүр оюутан Минжмаагийн үг бол киноны гол үзэл санаа юм. Сүнс бол астраль ертөнцийн үл тасрах нэгэн гэрэл бол хайр түүнтэй үргэлжид нэг орон зайд оршдог хүмүүний амьдралын далд, хүчирхэг энерги билээ.

М.САЯН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (16)

  • ha ha
    kino hiijlee gej buu huurtsguu ejej uhmeer yum hiijheed soliorood bgjee,hoshin shogiin hon shig nuguu heden, nuhduudl kino nertei tenegleldee heterhii ortson yu hiigeed yagaad bga gaa medhee bsn nuhduud l bhiimaa.kino urlgiig gutaan doromjilhoo boliojee.hen uzeh yum be.haltruudaa.gej
    2014 оны 06 сарын 02 | Хариулах
  • haramsaltai
    kino urlag muhuud nileed udaj bna, seheh yamarch naidlaga alagdaa.
    2014 оны 05 сарын 31 | Хариулах
  • zolood
    hvnii ohin vriig tegj heleed yahaw deee. chinii chadaagvig hiitsen bytshan hoorho ohin shdee. chi hvvhedgvi suwia em yumuu daa tegj l oilgoloo
    2014 оны 05 сарын 31
  • Баяраа
    Нэг л их гадаад үг хэрэглэсэн нөхөр. Хүнд ойлгомжтойгоор биччихвэл гүйцэт уншия. Эхний хэдхэн өгүүлбэрээс л нэгийгээ муулаад эхэлсэн байх юм.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • medehgvi
    saihan bileg gej neg yum hamag ulsiin mongoor ehneree erhlvvlj hamag mongo vrsen novsh eneii ehner gej ymar jvjigchin baisiin medehgvil yum b,a heterhii tuilshrah yumaa mongolchuud bid
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • зочин
    шал тэнэг хүүхэн. Солиотой, бөө мөө гээд л явдаг байсан ш дээ.
    2014 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Сайн байна уу танай нийтлэлийг уншлаа М.Саян гэж сэтгүүлч үнэхээр сайн донжийг нь олоод биччихсэн юм шиг санагдлаа. Мэдэхгүй хүн бол аан гээд л өнгөрхөөр байна мэддэг хүн нь харин уншаад цаанаасаа захиалгатай Уланийтлэл байна л гэж
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    харахаар бас ойлгохоор байна. Яахвээ цаанаасаа захиалгатай байж болно тэглээ гээд нөгөөгөө муулах шаардлага байх ёстой ч юм уу үгүй ч юмуу. Үргээлэг бол яах ч аргагүй хэнээс ч ан пальтоог рекламдах
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    асуусан монголын шилдэг кинонуудын нэг цаашлаад дэлхийн тавцанд ч өрсөлдөх шаанстай кино. Үзсэн харсан хэн ч энэ киноноос ихийг ойлгоно дээрээс нь монголын урдаа барьдаг бүхий л сайн жүжигчид тоглосон. Энгэлээ гээд би үргээлэгийг магтаж улаан пальтоог муулах гээгүй зүгээр л захиалгатай нийтлэл бол мөрөөрөө л тухайн сэдвээ л рекламд хажуугаар нь бусдын бүтээлийг битгий буруутга. Бодлын хулгайч Ларьдма Үргээлэг кинонуудаараа зохиол ч найруулагч А.Баттүшиг бидэнд үнэхээр ихийг ухааруулж чадсан үнэхээр дэлхийн түвшинд нийцэхүйц кинонууд эдгээр киног басаж болохгүй гэдгийг үзэгч кино сонирхогчдын өмнөөс хэлэмээр байна.
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Би улаан пальто киног Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль дээр зураг авалт явагдсанг нь сонсоод тэндхийн оюутанаас асуухад их хүндрэл үүсгэсэн хэдэн өдөр дээрээс нь номын санд нь зураг авалт явагдаж байна гээд хэдэн олон цагаар оюутнуудын ажил хичээлийг цалгардуулсан гэж сонссон. Өөрийн муугаа мэдэхгүй байж хүний мууг өөлөх нь онцгүй шүүдээ сайхан бүхний ард саар зүйл байж л байдаг тэглээ гээд адилхан кино найраглал бичээд адилхан хоолоо залгуулж байж нэг нэгнээ элдэв янзаар шүүмжлэх эрх байхгүй шүүдээ.
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Нэмж хэлэхэд киноний үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг бол яахн аргагүй жүжигчид. Сайхан хүүхэн тоглолоо Сайханбилэгийн эхнэр тоглолоо гээд энэ кино сайхан болчих биш гол нь чадвар шүүдээ тухайн киног үзээд утга агуулагыг нь ойлгож ухаарнуу гэхээс биш царайг нь хараад ухаар ч ойлгохгүй шүү дээ. Цаашдаа нийтлэл бичихдээ анхаар ч байгаарай даа Иймэрхүү янзтай юм бичвэл олон л хүний дургүйцлийг хүргэнэ шүү дээ М.САЯН
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    М.САЯН
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    jmrt
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    jmrt
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Зочин
    jmrt
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • Nraa
    haha
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • хэ хэ ха ха
    НААД ДОЛГОР ЧИНЬ ШАЛ МАНГАР ХҮҮХЭН Ш ДЭЭ, ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ОЙ МОДОНД ХАМТ ЯВСАН ХҮҮХЭН МӨН Л БАЙНАЛЭЭ, БӨӨ ТӨРӨЛӨӨ ОЛОХ ГЭЖ МОДОНД АВИРДАГ ХҮҮХЭН ТЭР ҮЕД ЗАЛУУХАН БАЙСАН ОДОО ХӨГШИРЧИХӨЖ
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • зочин
    хэдэн хүний царай зүсийг худалдаж орлого олох гэсэн бас л мөнгөний л кино биз. Хүүхдийн баяраар жаахан орлого олох биз. Сүнс, далд ертөнц, аймшигийг хүүхдүүд их сонирхож уншдаг болохоор түүнд тааруулж хийсэн байх. Хөдөө явж гаргасан нь дээр дээ. Тэнд хэдэн хүн үзэж хууртах байх. Долгор сахиусаа буулгахгүй байгаа юу. Тэр сардаа бөөгөө буулгах үе нь таарвал нүд нь гуниглаж байгаад гайгүй дүр бүтээчихнэ шүү. Энэ удаа энэхүү кинонд тоглохдоо дээд тэнгэртээ очих үе нь таарсангүй бололтой сайн дүр болоогүй байналээ. Тэгээд бас охиноо сүнстэйгээ хутгаж эхэллээ. Юу ч хийхээс буцахаа больжээ. Алдар нэр хүнийг ингээд эвдэж эхэлдэг юм даа.
    2014 оны 05 сарын 28
  • Зочин
    neg hachin uitgartai savangiin duuriig magtah gej yun ch ih yum bichdeg yum be de! tegeed bichih muruuruu bichihgui busdiin muulj bj ene hoshin kinogoo magtah yumuu. kinond sain muu gesen unelgee bdag bolohoos tiim iim sedevtei gesen unelgee bdaggui yum shuu.! yun yadartsan yum bichdegiin
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
  • zoloo
    Dolgoriin nvd ih gunigtai haragddag tiim sain jvjiglej cháddag yumuu ohin bas tsarai muutai yum bnaa
    2014 оны 05 сарын 28 | Хариулах
    • zolood
      hvnii ohin vriig tegj heleed yahaw deee. chinii chadaagvig hiitsen bytshan hoorho ohin shdee. chi hvvhedgvi suwia em yumuu daa tegj l oilgoloo
      2014 оны 05 сарын 31
  • shal xudlaa
    Vnendee yamarch logikgvi zoxiol vg gej awax yumgvi mash muu kino mash muu jvjigchid bsan oodoo arai I deer gedgiig xelchie
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • узэгч
    чин унэнийг хэлий маш муу кино энэ улаан пальто хумуус шоолж инээгээд байсан шуу ийм балай юм хийчихээд хумууст хучээр тулгадагаа болимоор юм муу дахиад хэлий маш муу
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • zuuzuuzuuzuuu
    Kinonii shvvmj bichdeg humuus dyygui suugad bgaa uymyy Urnaa saihan bichjee Ulam ih amjilt
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Goy
    Goy kino bolson bn lee!!!
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
  • Bi
    Urgeleg naad kinonoos chin ch deer bolson bj magdgy ooloh ymaa olj yadah shiv dee. Surtei nertei mortloo dagah daguulah talaaraa ym bicheegu oligtoi ch ym bicheegu bn shde Prestige gj chi yag yug Helen gd bga ym be onoogood mnglooroo orchuulaad helcheech
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
    • зочин
      хэдэн хүний царай зүсийг худалдаж орлого олох гэсэн бас л мөнгөний л кино биз. Хүүхдийн баяраар жаахан орлого олох биз. Сүнс, далд ертөнц, аймшигийг хүүхдүүд их сонирхож уншдаг болохоор түүнд тааруулж хийсэн байх. Хөдөө явж гаргасан нь дээр дээ. Тэнд хэдэн хүн үзэж хууртах байх. Долгор сахиусаа буулгахгүй байгаа юу. Тэр сардаа бөөгөө буулгах үе нь таарвал нүд нь гуниглаж байгаад гайгүй дүр бүтээчихнэ шүү. Энэ удаа энэхүү кинонд тоглохдоо дээд тэнгэртээ очих үе нь таарсангүй бололтой сайн дүр болоогүй байналээ. Тэгээд бас охиноо сүнстэйгээ хутгаж эхэллээ. Юу ч хийхээс буцахаа больжээ. Алдар нэр хүнийг ингээд эвдэж эхэлдэг юм даа.
      2014 оны 05 сарын 28
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025