Шатан дээрх урлагийн бүтээл
2014/05/13

Анх 1980 оны эхээр байшингийн хана, багана, хашаа, самбар гэх мэт гудамжинд ил байрлах бүхий л зүйл дээр бичиж, зурж байсан графити зураг, бичиг бол одоогийн гудамжны урлагийн үндэс суурь гэж хэлж болно. Үргэлж шинийг сэтгэж эрж хайж байдаг уран бүтээлчдийн ачаар гудамжны урлаг нь урлагийн гайхалтай нэгэн төрөл болтлоо хөгжиж хүлээн зөвшөөрөгдөх болсон. Үүний нэг гайхалтай жишээ бол газар дээрх 3D зураг. Дээрээс нь харахад эв хавгүй учир нь олдохгүй дүрс мэт санагдах боловч тодорхой өнцгөөс харахад нүдний өөдөөс товойн ирэх энэхүү зурагнууд нь харсан хүн болгоныг гайхшруулж чаддаг. Тэгвэл үүнтэй тун төстэй бүтээлүүдийг гудамжинд байрлах энгийн явган хүний шатан дээр зурах болжээ. Шатаар авирч бууж байгаа хүмүүст алаг эрээн будаг холилдсон мэт харагдах боловч доор нь буугаад харахад урлагийн гайхалтай бүтээл болж харагдах энэхүү бүтээлүүдээс та бүхэнд сонирхуулж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин