Хардалт бол өвчин

Бид “Гранд блиц” булангаараа олны танил хүмүүсийн өөрийгөө илэрхийлэх товч асуултад хариулт авдаг. Энэхүү блиц асуултад тухайн хүн өөрийнхөө гараар хариулт өгч, гарын үсгээ зурдгаараа онцлогтой юм.

Ингээд энэ удаад жүжигчин Г.Алтангэрэлийн блицтэй танилцана уу.

 

-Хайр гэж юу вэ?
- Итгэл
 

-Нууц амраг гэж хэн вэ?
- Өөрт байгаа юмандаа сэтгэл хангалуун бус дутуу зүйл     
 

-Тэгвэл хардалт юу юм бол?
- Өвчин
 

-Таны бодолоор эр хүний хайрыг ямар бүсгүйчүүд илүү их татдаг вэ?
- Төлөв, даруу, ухаалаг боловсролтой
 

-Эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй гэж юу вэ?
- Дотоод мөн чанар
 

-Таньд эрхэмсэг эмэгтэй таалагддаг уу эсвэл ихэмсэг эмэгтэй таалагддаг уу?
- Дотоод болон гадаад гоо сайхантай, аль аль нь
 

-Дур булаам, тачаангуй эмэгтэй гэж хэн вэ. Та хэнийг нь нэрлэж чадах вэ?
- ...
 

-Урт хугацааны амьдрал хайр дээр тогтдог уу эсвэл секс дээр тогтдог уу?
-Аль аль дээр нь
 

-Таны хамгийн тод ааш?
- Уйлах
 

-Таны хамгийн том айдас?
- Хүн гомдоох
 

-Таны уриа?
- Эзэн хичээвэл заяа хичээнэ
 

-Таны гоо сайхны идеаль?
- ...
 

-Танд ямар авьяас ихээр дутагддаг вэ?
- Жүжигчин хүнд дутагдах авьяас байх ёсгүй
 

-Таныг юу тайтгаруулдаг вэ?
- Хөгжим
 

-Хэрвээ өөрчлөгдье гэвэл эхлээд юугаа өөрчлөх вэ?
- Оюун бодлоо  
 

-Хүний мөн чанар юу вэ?
- Зорилготой, хүнлэг.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025