Зочид буудлын хаан

“Зочид буудлын хаан” нэртэй Солонгосын олон ангит киноны гол дүрийн жүжигчид болох жүжигчин И Тун Үг болон И Дэ Хи нар хэвлэлийн хуралд яг дурлалт хосууд шиг хамтдаа ирснийг та харж байна.

Долоон одтой зочид буудлын баян өв залгамжлагч залуугийн тухай өгүүлдэг “Зочид буудлын хаан” кинонд дурлалт хосуудын дүрийг бүтээсэн тэднийг бодит амьдрал дээр ч үерхэж байж магад гэсэн таамаглалыг Солонгосын хэвлэлүүд дэвшүүлээд буй.

Хэвлэлийн хуралд ирэхдээ хүртэл гэрэлтсэн бариу даашинз өмсөж, энхрий ялдам, секси төрхөө улам тодотгосон И Дэ Хи Солонгосын өсөх ирээдүйтэй жүжигчдийн тоонд багтдаг. Энэ тохиолдолд солонгос бүсгүйчүүд хайр дурлал, гэр бүлийн амьдралд  яардаггүйг бид мэднэ. Магадгүй зүгээр нэг хаврын дэйт байж болох юм. Ихэвчлэн эерэг дүр бүтээдэг жүжигчин бүсгүйг манайхан  “Ногоон сарнай” киногоор нь илүүтэй таних болов уу.

Дашрамд дуулгахад "Зочид буудлын хаан" кино энэ 4-р сарын 5-нд нээлтээ хийсэн бөгөөд одоогоор Солонгост нэлээд шуугиан тариад байгаа юм байна.

 

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025