Жүжигчин Ч.Ундралыг Монголын халуун секси, хачин галтай бүсгүйчүүдийн нэг хэмээн фэнүүд нь тодорхойлдог. Тэрээр “Hero entertaiment”-н захирал Х.Баатартай ханилж хөөрхөн хүүгийн эцэг эх болсон ч хоёр тийш болоод чамгүй удаж буй.
Нөхрөөсөө салсныхаа дараа Америкт нэлээдгүй хугацааг өнгөрөөгөөд ирсэн Ч.Ундрал битүүхэндээ горьдлого тээн хүүгийнхээ аавыг хүлээж байсан гэдэг.
Хамгийн сонирхолтой нь тэдний салалтын гол буруутан нь нэгэн цагт Ч.Ундралтай найз нөхрийн холбоотой явсан П.Анужин байсан гэдэгт Ч.Ундрал огт эргэлздэггүйгээ ойр дотныхноосоо нуудаггүй юм гэсэн. Уг нь хосууд хүүхэдтэй болохоосоо өмнө нэлээдгүй олон жил хамтран амьдарч, ажил бизнес, уран бүтээл дээр хүртэл шаггүй сайн гар нийлдэг үлгэр жишээ гэр бүлүүдийн нэг байв. Ч.Ундрал ч найруулагч нөхрийн буянаар нэлээдгүй кинонд гол дүр бүтээж, гялалзаж, гялтагнаж явсан түүхтэй.
Зүгээр нэг халуун бүл салах хүртэл хэцүү. Гэтэл Ч.Ундралын хувьд амьдралаас гадна ажил, бизнесийнх нь сайн хамтрагч байсан нөхрөөсөө сална гэдэг маш том цохилт болсон нь аргагүй.
U art хэмээх агентлаг байгуулж, өөрийн улаан гараар бүхнээ босгох гэж хичээж буй ганц бие ээж урлаг, дэлгэцээ хүртэл орхиод байсан. Харин энэ удаад “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кинонд гол дүрийн залуугийн эгчийн дүрийг бүтээлээ.
Г.Бөртэ




Сэтгэгдэл (19)