Баажий баарны дуучин болжээ

Хип хопын хүрээндээ бас ч гэж дээгүүр эрэмбэлэгддэг “Люмино” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож буй. 

Нэгэн цагт их хотын залуусыг байлдан дагуулж явсан "Люмино"-чуудыг тарж бутарсан гэдэг ч хамтран дуулж, тоглолт хийдэг цаг нь л өнгөрчихсөн болохоос угтаа  тус тусын уран бүтээлээ хийсээр байгаа.  Баажий орчин үеийн soul стилээр дуулж байгаа бол Анхаа сүүлийн үед залуусын дунд ихээхэн хит болоод буй этник стилийг барьж байгаа аж. Харин хамтлагийн гишүүн МС хип хоп стильдээ үнэнч үлджээ. 

Тус хамтлагийн гишүүдээс тун ч бийлэгжүүд тооцогддог Баажийг манайхан АПУ-гийн нууц ноёнтон Л.Батжавын том хүү гэдгээр нь хүлээж авах нь элбэг. Баян аавын баавартай хүү харин баарны дуучин болоо юу гэмээр их халтуур хийж байгаа нь фенүүдийнх нь нүд, чихнээс нууцлагдаж чадсангүй. Баажий баарны дуучин болжээ гэх бор шувуу хаа сайгүй нисч явна. Эдийн засгийн хямралтай үед баяны хүү гээд баавартай алхаад байж бас болдоггүй л байлгүй дээ, түүнийг зүгээр орхи гэж өмөөрөх нэгэн ч байна. Үнэндээ юу сайхан, дур сайхан гэдэг биз дээ.

Г.Бөртэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • das
    BAAJII hudlaa dur esgesen peedger yalihgui gar bnlee deee uuruu
    2014 оны 05 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025