Жастин Жершенсон-Гейтс бол багаасаа механик зүйлүүдээр хүрээлэгдэж өссөн нэгэн. Түүний өвөө нь төмөр замын машинист харин аав нь авто машины хорхойтон юм. Тиймээс ч тэр одоо ч механик эд зүйлийг эвдэж хооронд хольж шинэ зүйл хийх хоббитой. Уг хоббигоо даган тэрээр “Механик оюун ухаан” цуврал бүтээлүүдийг бүтээх болжээ.
“Миний гол зорилго бол хүний нүднээс далд төмөр, шилний ард нуугдаж байдаг энэхүү гайхалтай механик ертөнцийг хүмүүсд харуулах юм. Миний бүтээлүүдээс хүн бүрийн төсөөлдөг хүйтэн төмөр хэрэгслүүдийг арай өөр гоёмсог байдлаар харж болох юм” хэмээн тэрээр ярьсан байна.
Сэтгэгдэл (2)