“Би чамд хайртай” киноны Баяраа гэхлээр хүн бүр мэднэ. Одоогоос гуч шахам жилийн тэртээ хийгдсэн хэдий ч үнэ цэнэ, үзэгчээ алдалгүй өнөөдрийг хүрсэн ховорхон киноны нэг болж билээ. Тус киноны гол дүрийн жүжигчин Баяраа буюу жүжигчин Н.Бадрал нэрт жүжигчин Нямдаваа агсны хүү гэдгийг бид мэднэ. Баяраагаас хойш усанд хаясан чулуу мэт алга болсон Н.Бадрал урлагаа орхиогүйгээр барахгүй урд хөрш Өвөрмонголд урилгаар багшилж буй. "Би чамд хайртай-2"-т тоглосноосоо хойш киночдын дунд эрэлттэй жүжигчин болоод буй тэрээр хааяахан эх орондоо саатаж яваад манай дуранд өртсөн нь энэ. Хоёр дахь амьдралаа зохиож үрийн зулай үнэрлэсэн бөгөөд том охин нь өдгөө ТИС-ийн оюутан. Тэрбээр насны эцэст заяасан хань минь хайрлахгүй байхын аргагүй хэмээн эхнэрийнхээ талаар учирласан. Хайрлахгүй байхын аргагүй хоёр дахь эхнэр нас ойролцоо бүсгүйг та бүхэнд танилцуулж байна. Тавин насан дээрээ хэнз охинтой болсон Баяраа охин үрийнхээ хайранд бялуурч яваа нь энэ.
Д.Цэгц
Сэтгэгдэл байхгүй байна