“Үргээлэг”-ээс үргэх вий!

Өчигдөр яг 17.00 цагт гэнэт ажлаараа “Үргээлэг” үзэхээр шийдэв. Ёстой үргээлгэсэн юм шиг ажлын цаг дуусаагүй байхад бужигнасан бид кино театрууд руу утас цохив.

Эхлээд “Өргөө”.

-Өргөө 1,2 дээр билет дууссан байна.

Өө, дараа нь “Тэнгис”.

-Захиалганд байхгүй. Кассан дээр бол байгаа.

Нөгөө лемонтой ус гал тогоонд байгаа, гэхдээ менюнд байхгүй гэдэг хошин шог шиг санагдан инээд хүрэв. Манайхан хэрэг болгож билет захиалдаг ч замын түгжрэл бас бус гэнэтийн тохиолдлоор кинондоо амжихгүй байх эрсдлийг “Тэнгис” тооцоолжээ.


Ямартай ч ухаалаг “Тэнгис”-ийн ачаар бид билеттэй боллоо, Браво!

Яг 10-хан минутын өмнө “Тэнгис”-т бид хоцорлоо гэж дэгдсээр орвол хүмүүс ч кино танхим руу яг орж байна. Танхим дүүрэн үзэгч.


Дахин нэг удаа Браво! Монгол киногоо, уран бүтээлчдээ дэмжиж байгаа нь үнэхээр сайшаалтай.
Дэлхийн нээлт, шинэ давлагаа болсон “300 эзэнт гүрний сэргэлт”, “Ахмад америк, өвлийн цэрэг”-ийг үзэхэд мөн танхим дүүрэн байсныг нэхэн санав. Төгсгөлд нь алга ташиж бариад л тэр үед танхим үнэхээр халуун уур амьсгалтай байсан шүү. Аргагүй шүү дээ, дэлхийн хит бүтээлүүд юм чинь. Харин “Үргээлэг” яадаг бол?


Киноны “face”-үүд юу хийв?


Баруун 4 замын МҮЭСТО-ны ханан дээр “Үргээлэг”-ийн томоос том плакат өлгөөтэй байгааг та ч анзаарсан байх. Энэ цаг үеийн тайз, дэлгэцийн сор болсон уран бүтээлчид болох Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа нар дээр одоогоор яг ч тийм тодорч гарч ирээгүй залуу жүжигчин Ж.Баясгалан нэмэгджээ.


Гэхдээ Ж.Баясгалангийн хувьд давхраатай алаг нүд, өв тэгш бие хаа, киноны трейллер дээрх хэсгүүдээс харахад бас ч үгүй хоосонгүй бололтой. Ямар ч л байсан гол дүрд “жул” амьтан сонгоогүй биз.

Тэр тусмаа найруулагч Ж.Сэнгэдорж хэнсэн билээ. Бас л шинэ үеийн кино урлагийн нэг “үзэгдэл” шүү дээ.


Яагаад ч юм Г.Эрдэнэбилэгээс “Би чамд хайртай-2”-ын Хангай зарим үед “үнэртэх. Эби найзыгаа Эрээнд хайж очоод нэг өвөрмонгол таксины жолоочтой хамт явдаг хэсэг дээр арын суудлаас загнах, киноны ихэнх хэсэгт хөмсөг зангидан байх нүүрний төрх байдал, зодоон цохионы үед өрөлт авч байгаа нь яг л Хангай.


Эсвэл Хангай, “Үргээлэг”-ийн Хангал хоёр ер нь хэв шинжийн хувьд ойролцоо дүр байсан ч байж болно. Эби бол Гадаадын иргэн харьяатын газрын ажилтан бөгөөд Эрээнд найз нь хүн амины хэрэг хийчихлээ хэмээн дуудсаны дагуу ирж байгаа сайн найз, аврагч юм. Авлига, хээл хахуулиас хол, ажлаа л яс хийдэг түүний гуйвашгүй байдал заримдаа эрсдэлд оруулна.


Хамгийн сүүлд найзыг нь авч явсан этгээдүүд “уулзуулна” гэхэд итгээд хээр дагаж очиж хутгалуулахад үзэгчид уулга алдав. Энэ зэргийн хууралт байхыг үзэж байгаа бид ч тооцоолсон байхад Хангал бол том бие, догшин царай, зарчимч зангаас цаашгүй гэнэн итгэмтгий залуу бололтой.


Гэхдээ зүгээр, бурхан ийм хүнийг хардаг. Ямартай ч тэр үхээгүй нь сайхан хэрэг.
Б.Навчаа биеэ үнэлэгч худалддаг эмэгтэйн дүрийг бүтээхдээ сонгосон гутал, алхаа гишгээ зэрэг нь “Гоёлын даашинз”-ын Наагийг санагдуулна.


Хамгийн хөгжилтэй нь Навчааг уйлахад үзэгчид бүгд инээж байв. Энэ хүний уйлж байгаа нь хүртэл инээдтэй санагдаад болохоо байж. Кино талдаа орох үеэр Б.Навчаа гарч ирэв.


Ер нь энэ кинонд тэр тоглосныг энэ хүртэл бараг мартах шахсан байсан шүү. Манай Хангалд найзыгаа олоход нь жаахан ч гэсэн “шипи” болох зүйлийг тэр хэлж өгснөөрөө холбон тоглогчийн үүргийг амжилттай гүйцэтгэв.


За тэгээд тэрийг хэлэх хүртэл янхны газар, жижиг дэлгүүр бас бус Эрээний амьдралыг үзэгчид харж амжиж байгаа юм.


Жүжигчин Б.Амарсайхан тоглосон кино заавал зодоонтой байх ёстой гэж таамаглаж байснаас бус түүнийг тийм мундаг олон “хэлтэй” гэдгийг ёстой тааварлаагүй юм билээ шүү. “Бодлын хулгайч” маань хүүхэн найрахдаа орос, англи, хятадаар цөөнгүй хэдэн үг холбож амжив. Ер нь бол мундаг “язык”-тай юм биз дээ.

Киноны турш гүйж харайж, үсэрч зодолдох Амараа бариу пальто, "бажаанк"-наас салсангүй. Эмэгтэй хүнээр бол ийм гутал чинь өндөр өсгийттэй дүйхүйц биз дээ? Яагаад Хангал шиг арай чөлөөтэй хувцас өмсөж болоогүй юм бол. Яг нөгөө "Цасан охин" киноны стилээ цус, нөж гоождог кинон дээр барьснаараа алдсан байж мэднэ.

Амарааг бие хаа, царай зүс аль аль талаараа давгүйг бүгд мэднэ. Хэт дөвийлгөхгүй ч "шингэчих" хүн, дүр шүү дээ. Ямартай ч нэг л тухгүй, "Энэ бариу пальтогоо тайлж хаяасай" гэсэн мэдрэмж харах болгонд байсаар.


Гарьд /Амараа/ бол нөгөө давхраатай нүдэт Ж.Баясгалангийн “улаан хамгаалагч”.


Яахав сиймхийг нь тааруулж байгаад мэр сэр “халтуур” хийж Монгол руу Хятад ажилчдыг оруулдаг ч буруу, зөвөө ялгадаг нэгэн. Найз нь 200 хятад ажилтан аргалж чадалгүй буцаан гаргаснаас үүдэн туслахаар Эрээнд хамтдаа ирж байгаа юм. Тэр эсрэг талын саналыг эсэргүүцсэнээс болж амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ.


Ж.Баясгалан бол энэ киноны хутгуур. Дүр сонголт яг эзнээ олсныг энэ дашрамд дурдах хэрэгтэй. Ер нь давхраатай нүдтэй, царайлаг эрчүүд амьдрал дээр ямар байдаг юм? Кинон дээр дандаа нэг усан тэнэг, тэгсэн мөртлөө их санаатай дүр ийм хүмүүст оногдох юм.

Манай турьхан “Гамлет” С.Болд-Эрдэнэ ханхүү зангаа бас мэр сэр цухалзуулж байв. Уран яруу ярих, киноны турш сахал үсийг нь эс тооцвол “цэмбийсээр” байгаад дуусаж байна.


С.Болд-Эрдэнэ тулаантай кинонд угийн тохиромжтой хүн биш л дээ. Түүнд тийм айхтар “зодоонч” царай байхгүй юм чинь. Гэхдээ яаж зүгээр байх вэ, нэг удаа хүн зодсон харин дараа нь гараа сэгсэрч харагдана лээ. Өвдсөн гэсэн үг юм болов уу, эсвэл маяг юмуу?


 Аливаа кинонд нэг гоо үзэсгэлэн, нэг хутгуур байх нь зүйн хэрэг. Нээрээ гоо үзэсгэлэн гэснээс трейллер дээр нэг бүсгүй харзнаас гарч ирээд байхаар чухам халуухан, эротик хэсэгтэй кино юм болов уу гэж таамагласан чинь таамаг зөрсөн шүү.


Яагаад гэдгийг өөрсдөө үзээд мэдээрэй. Уг нь тийм шигтгээ байсан бол бас зүгээр л дээ. Манайхан ер нь яагаад тийм үзэгдлээс ингэтлээ зугтдаг, “хөрсөн” уран бүтээл хийдэг болчихов оо?

Үргэсэн бодол


“Үргээлэг” гэснээс Монголд нээрээ олон хятад ажилчид байдаг шүү. Төв цэнгэлдэхийн хажуу талын “Хурд аппартмент”-д нэг үе манай ажил байрладаг байв. Дөнгөж ашиглалтанд орсон, барилгын ажил нь үргэлжлэн явагдаж байсан үед билээ.

Хаврын нэгэн өдөр ажил маань тийш нүүж очсоны маргааш би ажил руугаа орж явлаа. Гэтэл орцны гадаа баахан хужаа нар сууж байх юм.

Барилгын ажилчид гэдэг нь төвөггүй ойлгогдов. Тэд намайг гэртээ хонодоггүй сонин хүн бэ гэсэн харцаар, би тэднийг зэвүүн муухай юмнууд гэсэн нүдээр харан зөрсөөр хэд хонов.


Нээрээ, орон сууцанд ажлын байртай байхаар өглөө эрт орж яваа хүн гэртээ хоноогүй юм шиг харагддаг сул талтай. Нэрэлхээд хүмүүс гэрээсээ гарахаас өмнө гялс орчихьё гээд 7.20-д ирсэн ч нөгөөдүүл байж л байна.

Өдөр дэлгүүр гарах, орой тарах, амралтын өдөр, баяраар хааяа ажиллахад бас л байж байна.
Сүүлдээ эд ер нь амардаггүй, унтдаггүй, хоол ч иддэггүй зөвхөн ажилладаг юм болов уу гэсэн бодол төрөв. Тэд ч намайг гэртээ хонодоггүй “тэнэмэл охин” гэж бодохоо больсон бололтой, ажилдаа ирж байгааг эрхбиш гадарлах шиг боллоо.


Лифтэнд заримдаа даамал нь бололтой хүмүүстэй таарна. Мөн л хужаа нар. Бодвол тэр байрандаа амьдраад ажлаа явуулдаг биз.


Шинэ байранд ирээд ердөө 3 сар болоход тэдний барьж байсан блок 13 давхраас давсан байлаа. Манай ажил 13 давхарт тул баригдаж байгааг нь дээрээс нь хардаг байсан чинь нэг өглөө доороос нь харчихсан зогсож байдаг байгаа. Чухам хэдүүлээ ажиллаад байгаа нь мэдэгдэхгүй, юу хийгээд байгаа нь анзаарагдахгүй атлаа тэд зогсолтгүй хөдөлж байдаг байлаа.

“Үргээлэг” дээр хэлдэг шиг “Монголчуудын хар ажлыг хятадууд л дуусгаж байгаа биз дээ” гэдэг хэдэн хувь нь үнэн үг. Харин энэ ажилчид чухам ямар сувгаар, яаж Монголд орж ирдгийг үүний ард ямар бизнес эргэлдэж байдгийн зах зухаас нь ч болов “Үргээлэг”-ээс мэдэж авлаа. Тийм байсан юм бий.

Тэгээд юу гэж?


Гадаадын иргэн харъяатынхан ямартай ч олон хэл эзэмшсэн, боловсролтой, тулаанд гаргууд, Монголд хууль бусаар оршин суудаг иргэдтэй тэмцдэг, илрүүлдэг юм байна. Зөвхөн монголчууд л мөнгөний төлөө хилийн дээс алхан харладаггүй, гадаад иргэд манайд харлаж ажиллах сонирхол нийтлэг байдаг юм байна.


Үүний гол холбогч, буруутан нь бид өөрсдөө юм байна. Нэгд ажиллах хүч хомс, ажилласан ч хийж чаддаг нь цөөн, хүн ам угаас цөөн. Бидний нүдэн дээр юм шиг атлаа төдийлөн анзаарч байгаагүй мэдэх нэг нь л мэддэг цаашид маш чухал байж мэдэх сэдвийг “Үргээлэг” гаргаж тавилаа.


Тэгээд юу гэж? Энэ асуултын хариултыг хүн бүр дор бүрнээ бодох цаг.

Киноны төгсгөл дахин үргэлжлэл байгаа мэтээр төгслөө. Ердөө 1 цаг 30-хан минутын дотор олон зүйлийг харуулж, олон зүйл бодогдуулж амжлаа. Нээрээ бодол үргэчихлээ, үймрээд яг энэ хаврын тэнгэр шиг болчихлоо.

Тэнгэр язгуурт, Бөртэ чонын удамт Монгол хүн бусдын нутагт ясаа тавихгүй. “Миний нутгийн шувуу бусдын тэнгэрт өдөө цацахгүй” гэдэг шиг. Гол дүрүүд тулаанд муудаа үхлүүт болтлоо зодуулаад байгаа хэрэг биш, Хятад хэмээх их гүрний өмнө бид хүчин мөхөс байгаа нь энэ. Гэхдээ “долоо шархадсан чоно” гэдэг шиг тэд тэвчсэн, монгол хүн, монгол чоно хоёрын тэвчээр, эр зоригийн хязгаарыг хэн ч басахгүй, барахгүй.

Бидэнд нэг л юм дутаад байна. Ажилдаа, эх орондоо, үндэсний эрх ашигтаа, нийгэмдээ хандах хандлагад. Дор бүрнээ бодох цаг ирлээ.

“Үргээлэг” маш олон хүнийг үргээнэ. Үргээд зүгээ мэдэхгүй давхих уу, зүг чигээ үнэхээр олох уу?

У.ЦАХИРМАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (41)

  • Зочин
    Үргээлэг гэж сүртэй нэртэй, реклам нь нилээн өөр ойлголт төрүүлж хүн дуудахаар хийсэн байсан.Үзсэн чинь юуны тухай нь ойлгомж муу,үйл явдлаа зангидаагүй Эрээнд хулгайгаар авсан баахан зураг монтажилсан мэт харагдсан шүү.Би муулах гэж зориогүй, төрсөн сэтгэдлээ л биччихлээ. Зураг авалт харин их дажгүй байсан. Жүжигчид сайн боловч баахан яах гээд байгаа нь ойлгомжгүй байв.Цаашдаа гоё кино хийхийн тулд сайн зохиолтой байх хэрэгтэй.Амжилт хүсье.
    2014 оны 08 сарын 03
  • Зочин
    yu hiisen hvn be tsahirmaa
    2014 оны 05 сарын 24
  • gogo kino
    ene nowsh mongoloos zail
    2014 оны 05 сарын 24
  • sd
    oilogodod oyunii byad saitai nowshnuud uu xa xa
    2014 оны 05 сарын 24
  • zaaaz
    chi oor yu hvssen mal we tsahirmaataigaa mongoloos zail xa xa
    2014 оны 05 сарын 24
  • йыбйыөыба
    Бүдүүлэг авгайн дүрийг сайн гаргаж чаддаг болоод л гараад ирсэн байхгүй юу. Заавал гол дүрд тоглодог байх албагүйшдээ. Хийж бүтээж байгаа нэгнээ битгий ингэж байгаач.
    2014 оны 05 сарын 07
  • hohoho
    chinii l bodol
    2014 оны 05 сарын 07 | Хариулах
    • Зочин
      Үргээлэг гэж сүртэй нэртэй, реклам нь нилээн өөр ойлголт төрүүлж хүн дуудахаар хийсэн байсан.Үзсэн чинь юуны тухай нь ойлгомж муу,үйл явдлаа зангидаагүй Эрээнд хулгайгаар авсан баахан зураг монтажилсан мэт харагдсан шүү.Би муулах гэж зориогүй, төрсөн сэтгэдлээ л биччихлээ. Зураг авалт харин их дажгүй байсан. Жүжигчид сайн боловч баахан яах гээд байгаа нь ойлгомжгүй байв.Цаашдаа гоё кино хийхийн тулд сайн зохиолтой байх хэрэгтэй.Амжилт хүсье.
      2014 оны 08 сарын 03
  • dango
    ene bol shuumjlel bish setgegdwl yum. Chuhal sedew hondson ih shvvmjtei kino bolje
    2014 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Saihan niitlel bn bayarlalaa
    2014 оны 04 сарын 30 | Хариулах
  • 19001973
    Авто тээврийн цоо шинэ лавлах нээгдлээ. Та авто тээвэр, аялал жуулчлалын талаарх бүхий л мэдээллээ авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.Шинэ итгэл, шинэлэг үйлчилгээ
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • vndlfnvlfd
    tsahirmaa guai vzegvi hvmvvst yariad ogchdog nass hahaha
    2014 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин
    erguu humuus bh yuma mal mine naana chne hyatad ajilchid mongold herhen ajilladag talaar barimttai bichsen bgaan bish uu iim ch yum oilgohgui chi harin jinhene chaawaas daa bna
    2014 оны 04 сарын 26
  • ISHHH CHAAVAAS
    hyataduudtai ch evgui oilgoltsson baishu.heden ch honog setgeleeree hariltssan ch yumbede.ter heseg buur tataah shig l bolloo haha.ehleed kinoniihoo NERNII uchriig olchood daraa n olon yum onkoldoocheee kuukee
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      erguu humuus bh yuma mal mine naana chne hyatad ajilchid mongold herhen ajilladag talaar barimttai bichsen bgaan bish uu iim ch yum oilgohgui chi harin jinhene chaawaas daa bna
      2014 оны 04 сарын 26
  • Зочин
    Tsahirmaa gedeg amisgaa ni uuruu kino hiik chadhu? chadQ bol amaa hamhiad suuj bai za! Sain yawaa negnee dandaa ingeh yuma. Ingeher chin yaaj tsashaa amjilt gargahin? chamd kino taalagdaagui l biz ter chin hend hamaatain amisgaa min! chi tiim mundag yum bol uuruu kino hiicheech! hiisnii chin daraa bas chamd zoriulad bas heden ug saraachaad ugie! Chi esvel tiim mundag kino shuumjlegch yumu? tiim bol end atsaa hiij bgan ter holboo ene terd ni elseed zailaach amisgaa min!
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • gjksdls
    ojigdor uzed suuhad yag iim bodluud turj bsn shuu goe bichjee
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
    • zaaaz
      chi oor yu hvssen mal we tsahirmaataigaa mongoloos zail xa xa
      2014 оны 05 сарын 24
  • Bolor
    Mongold chuluut tsagaa hiih zuil yu ch bhgui blhr sain muu n hamaagui byh l kino bygd l uzdeg.....
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • urgeeleg
    hyataduud odoo hezee ch endees yawahgui harin ch hort hawdar shig aajmaar ihesseer bh bolno etsest ni ene saihan mongol nutgaa aldahad hurch magad. tiimees bid tsusaa buzarlahgui bh estoi ene bol tednees uursdiiguu yalgah hamgaalah hamgiin engiin arga shuu...
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин
    уншаад ойлгохгүй бол үзээд ойлгохгүй юу даа .... үзвэл бүүр ойлгохгүйн болов уу чааваас ..юм уншаад ч олйгохгүй оюуны доройтолд өртжээ чи хэхэххэхэхэхэ
    2014 оны 04 сарын 25
  • yg unen
    shuumj gehees iluu massd handaj helj bgaag humuus oilgohgui bn ldaa. Uneheer oyunii hoosrold orj bn ymar ch bolowsrol alga
    2014 оны 04 сарын 25
  • Зочин
    hen ch muu geegui ymshig sanagdlaa kinonii utga sanaag ih zowoor dugnesen sanagdlaa jujigchid bol ugaasaa 4 durees hetehee baitsan shuu dee suuliin uyiin humuus getel odonchimegiig har bas l uur shuudee dram, hoshins hog kino janr ylgahgui bishruuldeg
    2014 оны 04 сарын 25
  • Зочин
    chi oilgohgui bh n argagui l dee huurhii naad zahiin ymiig uhaj unshij chadahgui ,oilgoj chadahgui oyunii doroitol mongoliig nomrood bn chinii tuhai bichjee hu
    2014 оны 04 сарын 25
  • хүн
    монгол киноноос үзэх юм даан ч ховор доо.ГАНЦ НЭГ кино үзэхдхэд л болоо нөгөө л хэд дахин дахин тоглох гэж оронцоглоно.үнэн ядаргаа .зохиол нь ч нойл жүжигчид нь бүр нойл. кино урлаг монголд хөгжихгү ээ.яагаад ч хөгжихгүй.ичмээр юм
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • dada
    dadadada
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • dada
    dadada
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • zochin
    harin timee nadad bas tegj sanagdsan ergelzee buhimdal gunigiig mederlee ene niitlelees gaihaltai
    2014 оны 04 сарын 25
  • zochin
    harin timee nadad bas tegj sanagdsan ergelzee buhimdal gunigiig mederlee ene niitlelees gaihaltai
    2014 оны 04 сарын 25
  • za
    zaza
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • pla
    oklaaa
    2014 оны 04 сарын 25 | Хариулах
  • HAHAHA
    harin thhh yu ch bicheed bgana LOL
    2014 оны 04 сарын 25
  • Ene
    Yu bichsen yum dee zailuul ydarchihsan yum daa odoonii set gulch ner zuusen ynhnuud
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • sd
      oilogodod oyunii byad saitai nowshnuud uu xa xa
      2014 оны 05 сарын 24
    • зочин
      уншаад ойлгохгүй бол үзээд ойлгохгүй юу даа .... үзвэл бүүр ойлгохгүйн болов уу чааваас ..юм уншаад ч олйгохгүй оюуны доройтолд өртжээ чи хэхэххэхэхэхэ
      2014 оны 04 сарын 25
    • Зочин
      chi oilgohgui bh n argagui l dee huurhii naad zahiin ymiig uhaj unshij chadahgui ,oilgoj chadahgui oyunii doroitol mongoliig nomrood bn chinii tuhai bichjee hu
      2014 оны 04 сарын 25
  • gaaa
    unen l bichsen bn shdee navchaa bol zugeer l buduuleg awgain dur gargadag tuslah jujigchdiin neg anh hoshin shogt bhdaa ch tiim bsan odoo l od bol gene sain hujigchin gej law helehgui harin tsag uyee olood garaad irsen aztai huuhen yum da
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • gogo kino
      ene nowsh mongoloos zail
      2014 оны 05 сарын 24
    • йыбйыөыба
      Бүдүүлэг авгайн дүрийг сайн гаргаж чаддаг болоод л гараад ирсэн байхгүй юу. Заавал гол дүрд тоглодог байх албагүйшдээ. Хийж бүтээж байгаа нэгнээ битгий ингэж байгаач.
      2014 оны 05 сарын 07
  • moon
    Navchaa sain jujigchin bish. Hudulmorch baij magadgui ee. Laridma kinond Purevsuren tiim ch sain togloogui. Urgeeleg kinog uznee
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Nyamka
    zov zov
    2014 оны 04 сарын 24
  • hmm
    negent chi ooroo togloj chdhgui bj busadin buteesen durd yu olon yumaa yaridag yum shn buteel bolson bn lee bodit amidral yag l iim l bg shd
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • Зочин
      hen ch muu geegui ymshig sanagdlaa kinonii utga sanaag ih zowoor dugnesen sanagdlaa jujigchid bol ugaasaa 4 durees hetehee baitsan shuu dee suuliin uyiin humuus getel odonchimegiig har bas l uur shuudee dram, hoshins hog kino janr ylgahgui bishruuldeg
      2014 оны 04 сарын 25
  • Bilguun
    -Bi ene bichlegiig shuumj gej helehgui zugeer ene hund torson setgegdel gej bodoj baina. -Ene door comment bichij eniig shuumj, iim shuumj baidaggui gesen olon post unshlaa. Ta nariin 90 yugaa ch medehgui jaahan juldrainuud baigaa gedegt bi itgeltei baina. Ahiin duu nar iim yum unshij oorsdoo harin shuumj hiij suuhaar hicheelee sain hiigeed Mongol ulsaa yaj hogjuuleh ve gej bod. -Iim humuusees bolj Mongol uls hogjihgui baigaa yum bish. Ene kinog uzsen bol harin yunaas bolj Mongol uls hogjihgui baigaag sain oilgoj avna. -Yadaj neree buten gargaad heleh ugee shuudhan helchih. -Nadad bol ene bichleg taalagdlaa. Huvi hunii talaas uzel bodol adil yum shig l sanagdlaa hehe. Za tegeed ajil amidrald ni ondor amjilt husey
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • yg unen
      shuumj gehees iluu massd handaj helj bgaag humuus oilgohgui bn ldaa. Uneheer oyunii hoosrold orj bn ymar ch bolowsrol alga
      2014 оны 04 сарын 25
  • Зочин
    Yu we? Yun nohoin baas shig ym bicheed baigaa ym be? hahhaha Shuumj bichih gej baigaad ooroo dund n baahan toortson ywj baigaa ym bishuu hhahaha
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • kinochin
    ene shuumj bish kino g unagaax gesen tamiin togoonii ulger bnadaa muuxai yumaa chi tsaxirmaa ene kinog exleed udaagui bxad ingej toochij xvnii uzex sonirxol deer toglox xereg bsiim uu muu xvn yumaa chi tsaxirmaa
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    ийм шүүмжлэл байдаггүй юм
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • HAHAHA
      harin thhh yu ch bicheed bgana LOL
      2014 оны 04 сарын 25
  • zuw
    tiime iimerhuu shuumj bh heregtei nadad bol taalagdlaa. daraagiin shuumj iluu saijrah bh.ahij dewshdeg horvoo shu de
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • Зочин
      yu hiisen hvn be tsahirmaa
      2014 оны 05 сарын 24
  • chi shuumj bichiheer tm medlegtei hunuu tsahirmaa
    tugsgul n zuv ch gsn ehlel heseg chen zugeer neg hugiin shaar yu hiihee olj yadsan t1 amitan arai gj hiij buteesen ahij devshij bgaa zaluuchuudiig buduulegeer doromjilson hereg bn uuruu yamar hun bolood busdiin hiisen buteeliig ingej shuumjilj bgaan chamd shuumjleh erh n bainuu yu meddeg bolood iim yumiig olon niitiin site aar bichej suugaan boldoo minii uzsen mongol kinoonuud dotoroos unenii murtei hamgiin sain kino bolson iim t1 yum hiij suuhar muruuruu ajilaa hiivel yasiin tsahirmaa
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • Nyamka
      zov zov
      2014 оны 04 сарын 24
  • zochin
    yumiig shuumjilj baij l deesh n yvan sh dee yadarsan shuumjlel ene teree geed bga humuus n aygui bol oordoo ybar neg uchirtai bolood l huleej awaad bga bh daaa ho hehehe
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Gan
    Yamar yadarsan shuumjlel ve! Shuumjleh durtai yum bol busad garaad bgaa hugiin, jinken Solongosiig duuraitsan kinonuudiig ch bas shuumjlel dee. Ene kinog uzsen, gargaj bgaa sanaa zohiol n odoo garch bgaa kinonuudaas iluu, busdaas uur baisnaaraa taalagdsan. Togloj baigaa jujigchid n bas dajgui saihan bsan, yalanguya Amaraa, Ebi nar bol. Ereen mereend zurag avah tiim hyalbar bsan gej bodohgui bna, busdaasaa turuulj uur zuils hiij ehelj bna, bolj bna sain bna!
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин
    өөрөө хэн юм бэ урлагийн талаар киноны талаар юу ч мэдэхгүй чадахгүй байж юун олон үгтэй юм хэн ч чам шиг шүүмжлүүл шүүмжилнэ чам шиг атаархуу өөнтөгч юмнуудаас болж энэ улс чинь хөгжихгүй байгаа юм
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    энэ ядруухан л болж гээд байгаа зочин гуай өөрөө шүүмж биччихээч дээ.яах нэгнийгээ ингэж доош нь татаж байдын ер нь
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Сайхан бичсэн байна иймэрхүү юм бичээд байвал надад лав их таалагдах болно АМЖИЛТ ХҮСЬЕ ЦАХИРМАА
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    - Навчаагийн уйлдаг дээр хүмүүс инээдэг нь угаасаа л ойлгомжтой шдэ. Тухайн дүр дээрээ нэг л их аймр хүн байж байгаад тийм байдалд ороод уйлхаар хүмүүс нь инээдтэй санагдах нь аргагүй байхТүүнээс биш навчаагын уйлдаг хэсэг нь хүмүүсийг уйлуулахад чиглээгүй нь ойлгомжтой шд - Амараа-н пальто. Дүрийх нь хувьд амараа-н зорилго нь зодолдох биш байсан болохоор зодолдоход тохиромжгүй хувцас өмссөнийг нь ярих хэрэггүй байх. - Эби-н найзыгаа авах гэж очоод хутгалуулдаг хэсгийг гэнэн гэх юм. Үнэндээ өмнө нь тэр том байшинруу ороод тийм олон хүнийг будаа болгоцон хүн тийшээ очихоос айхгүй байх шалтгаан болж болох байх. Нөгөөтэйгүүр тухайн нөхцөл байдалд тэгэхээс өөр сонголтгүй л болов уу гэж бодож байна гэх мэтчилэн зүйлүүд зөндөө л байна. Нилээн ядруухан л шүүмжлэл санагдлаа
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Нийтлэлийг эхлээд уншиж байхад нийтлэгч нь эрэгтэй хүнээр төсөөлөгдлөө “тэнэмэл охин” эндээс л эмэгтэй хүн байж хэмээн гайхав. Сайхан нийтлэл байна.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • zochin
      harin timee nadad bas tegj sanagdsan ergelzee buhimdal gunigiig mederlee ene niitlelees gaihaltai
      2014 оны 04 сарын 25
    • zochin
      harin timee nadad bas tegj sanagdsan ergelzee buhimdal gunigiig mederlee ene niitlelees gaihaltai
      2014 оны 04 сарын 25
  • Зочин
    gol sanaaanaasaa heterhiii hazaigaad l yawchihjeee ooroo.... dunduur ni uitgartai sonirholgvi oilgomjgvi zuils ih oruulj
    2014 оны 04 сарын 24
  • zochin
    dutuug ni guitseej bod gesn yum bailgui dee urgeljlel bgaa bolow uu gej harlaa solongos kino shig sonin tugsgul hj surj dee manaihan gehdee zugeer ee iim uran buteel uneheer dutaj blaa
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    sanaa n zov bsan ch kino n dutuu kino uzsen ym shig sansgdsan uul n Navchaag-n hesegiig huleej bsan chin halt garaad l duuschihsan
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Үргээлэг киног үнэхээр үзмээр байна аа. Бүр их үзмээр санагдчихлаа. Баярлалаа
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Bidend yg iim urlag shuuljlegch heregtei bna. Shijir altiig shoroo, shavhainaas ni salgah tsag odoo bolson. Tegehgui bol yu bolood bgaan medegdehgui baahan shoudaj mungunii hoinoos ulaarsan urlag soyliin zutgeltenguun olnoor bii bolloo. Soyl urlagiiin ajiltan chin hunii hugjil, niigmiin hugjliig baildan daguulagch baatar bolj yvdag bus uu? Tegtel urlag nereer hend ch hereggui hoshin shig uzegdluud, zohioliin duuchdaar bid odoo pologdoj, buuljih shahaj bna. Bidniig haash ni baildan daguulaad bna da end min!!! Yunii hoinoos yu urlaj yu uran buteegeed bgaag, aldaa dutagdliig zalruulahiig olj haruulj bgaa shuuljlegch ta nartaa Bayrlalaa. Hun helehees naash tsaas chichihees naash...
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    mongol kino muhul deer baina yuniihan goy gej
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Юун хужаатай нэг байранд амьдраад мамьдраад болоод явчихав аа энэ охин гэээнт дундуур нь самуурахын хи хи хи
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
    • Зочин
      gol sanaaanaasaa heterhiii hazaigaad l yawchihjeee ooroo.... dunduur ni uitgartai sonirholgvi oilgomjgvi zuils ih oruulj
      2014 оны 04 сарын 24
  • Зочин
    гоё бичжээ баяр хүргэе
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин
    ер нь бол cool д юм байна тээ
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025