Санаанд оромгүй хүсэлтүүд

Зочид буудалд буусан гийчид ихэвчлэн үзвэр үйлдчилгээний тасалбар эсвэл цэцэг гэх мэт зүйлийг захиалж, буудлын арын албаныхан хүсэлтийг ёсоор болгодог. Гэтэл санаанд оромгүй хачин хүсэлтийг тавьдаг хүмүүс бас байна.
 Өөрсдийнхөө өндөртэй адил шоколад захиалагчид
Нью-Иоркийн нэгэн зочид буудлын зохион байгуулагч Майкл Ромэи 20 жил тасралтгүй ажиллахдаа үүнээс хачирхалтай хүсэлтийг хүлээж авч үзсэнгүй. Амттанд дуртай Австралийн хос өөрсдийнхөө өндөртэй чацуу шоколадан хөшөө хүсчээ. Буудлын тогоочид тэр хосын хамтдаа авахуулсан ганц зурагнаас өөр зүйл байсангүй. Хичнээн сарын турш и-мэйлээр харьцаж, ярилцаж байж энэ хүсэлтийг биелүүлж чаджээ.
Тэмээ захиалагч
Аризонагийн нэгэн зочид буудлын ахлах менежер Виктория Кот ажилд орсон эхний сардаа нэгэн үйлчлүүлэгчийн хүсэлтийг биелүүлэх гэж сандарчээ. Үйлчлүүлэгч залуу 2 тэмээ худалдаж авмаар байна гэдгээ дуулгаж Виктория тэмээний эрэлд гарав. Арай гэж олсон тэмээгээ хотоос 35 км-ийн хол байрлуулаад нөгөө зочиндоо хэлтэл бодлоо өөрчилсөн зочин харин тэмээ авахаа больсоноо дуулгажээ.
Кобэ үхрийн мах иддэг нохой
Лондонгийн нэгэн зочид буудлын үйлчлүүлэгч нохойдоо Кобэ үхрийн цул мах захижээ. Үйлчилгээний ажилчид ойролцоох ресторанаас нохойд зориулж тэр махыг худалдан авч зоог болгон өгчээ. Англид 150 гр Кобэ үхрийн цул мах 50 ам.долларын үнэтэй байна.
Нохойныхоо чандарыг далайд цацахыг хүсчээ.
Хавайн Хилтон зочид буудалд буусан нэгэн настай эмэгтэй саяхан өөд болсон нохойныхоо чандарыг далайд цацмаар байна гэж хүсчээ. Эргийн завь хөлслүүлэгчид хэтэрхий өндөр үнэ хэлсэн болохоор буудлын зохион байгуулагч тэр эмэгтэйд туслах гэж хэрэндээ л хичээлээ. Эцэст нь нэгэн шумбагч хөлөг онгоцны багийнхантай холбоо барьж эмэгтэйн хүсэлтийг ёсоор болгожээ.
Хачирхалтай болзоо
Калифорнийн нэгэн буудалд буусан эрхэм найз хүүхэндээ гэрлэх санал тавихдаа Мексикийн ардын дууны хамтлагийг Сан-Фрацискогийн Golden Gate Bridge дээр тоглуулахыг хүсчээ. Энэ хүсэлт 9 сарын 11-ний хэргийн дараахан байсан учир харуул хамгаалалтыг чанд сахиж байж арай гэж гүйцэлдүүлжээ. Сомбрэро өмссөн Мексик залуус салхи ихтэй гүүрэн дээр гарч дурлалт хосын торгон агшинд уянгалаг хөгжмийн аялгуугаараа хөг нэмсэн гэнэ.
Хурууны хээ бүхий урлагийн бүтээл
Санта Барбарагийн нэгэн буудалд хуримын ёслолоо хийж байсан зочин буудлын менежерүүдийг хөөрхөн сандаргаад авчээ. Хуримын ёслолын гол хэсэгт түүнийг хурууны хээ бүхий урлагийн бүтээл тайзнаа гарах ёстой байсан ч зочин хурууны хээгээ и-мэйлээр явуулаагүй юмсанж. Менежер Кет Аллан арга хэмжээ авч нэгэн зураачийг олсон бөгөөд зотон даавуу будаг авчруулан хурууны хээ зуруулж амжсанаар барахгүй тайзнаа гаргахын өмнө хатаах ажилд буудлын үйлчлэгчид бүгд ханцуй шамлан орсон гэнэ. Ямартай ч ууртай тэр зочны хачирхалтай хүсэлтийг цагт нь биелүүлж чаджээ.
Н.ЭНХСАЙХАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • zochin
    duraaraa humuus ve
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    saihan jargaltai humuus ee neeree
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025