”Гамлет”-ын намуухан газардалт

Зуунаас зуун дамжин сонгодог урлагийн үнэ цэнэ, дэлхийн театруудын чадал чансааг  сорьсоор буй “Гамлет” хаврын энэ өдрүүдэд дахин Монголын тайзнаа тавигдаж байна.

“33 жилийн дараа дахин тайзнаа ...” хэмээн сүр дуулиан болж байсан тэр үеийг бодвол энэ удаад “Гамлет” даруухан “газардав”. “Гамлет”-ыг хэн найруулах бол, хэн хэн гол дүрийг бүтээх бол гэдэг асуултын ард бид аль хэдийнэ гарсан.

Харин Гертруда /У.Уранчимэг/, Офелия /А.Ганчимэг, Д.Ганцэцэг/ энэ удаад солигдох тул чухам хэн оронд нь тоглох бол гэсэн хүлээлт үзэгчдэд байв.

 

Драмын жүжгийг үздэг хүмүүс ч тодорхой, улстөрч, бизнесийнхэн, элчин сайдууд товчхондоо 30-аас дээш насныхан гэдэг ойлголтонд яг энэ цаг мөчид, энэ үдэш цэг тавих хэрэгтэй болов. Өсвөр насныхан, дунд сургуулийн сурагчид дэлхийн театрын босго “Гамлет”-ын өмнө гэнэхэн сэтгэлээ дэлгэн тухлав.

Томчууд “Гамлет”-ыг бараг А.Б-гүй мэдэх атлаа урьд үзсэнүүдтэйгээ харьцуулалт хийх гэж тайзны өмнө суудаг бол энэ удаагийн үзэгчдийн хувьд бүх юм нь анхных. Сонгодог жүжиг үзэж байгаа, том театрт ирж үзсэн нь, киноноос л зүс мэдэх жүжигчдээ “ориг”-оор нь харах, бүтэн 3 цаг 40 минутын турш, хамгийн урт кино, хошин шогоос ч урт тоглолтыг яг сууж үзэх тэдэнд бүх л зүйл шинэхэн, сонихон байгаа нь ажиглагдсан.

Нэгэнт та бүхний эртний танил “Гамлет” тул олныг нуршихаас түдгэлзэн солигдсон жүжигчдийг цухас танилцуулья.

Гертрудагийн дүрд МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн дүрд СТА Т.Хулан нар тоглосон .

Театрт очихын өмнө нэгэнт тэсгэл алдан “Гамлет”-ын өмнөх тавилтуудын шүүмжүүдийг уншсан тул Т.Хулангаас “Хад чулуун дунд ургасан эмзэг дэлбээ, гэнэн цайлган хайр татам” төрх, Ж.Оюундариас “Сийрсэн шилэн оймс, тачаангуй төрх, шийдэмгий зоримог алхаа, энэлэл шаналал, үрээ хайрлах чин сэтгэл”-ийг үзэгч бивээр хайн бэдэрч эхлэв.

Яг ингээд үзээд суусан чинь Офелия гол дүр биш ч юм шиг. “За одоо л нөгөө хүүхэлдэйгээ төрүүлээд жинхэнэ солиотой хүнийг гаргаж үзэгчдийг алмайруулна даа” гэж гартаа барьсан алчуураа сэм сэм базалтал нөгөө Офелия хүүхэд төрүүлж байна гэж хүүхэлдэй тэвэрч гүйсэн ч үгүй хэдхэн минут галзуурлыг бүтээгээд удалгүй усанд үйж үхсэн мэдээг үзэгчдэд Гертруда дуулгав.

Бодвол Т.Хулангийнхаар Офелия ийм байсан бололтой. Тэр ухаалаг эрэмгий, дайчин шаналал дүүрэн ханхүү Гамлетын хайрыг үл мэдэг толгой хоосон ч юм шиг аав, ахынхаа харцаар хөдөлдөг “дондогмаа” шиг нөхөр татаж л байдаг. Мэдэхгүй, Офелия надад лав гойд сэтгэгдэл төрүүлсэнгүй.

Өөрийн гэсэн үзэл бодол өнцөггүй, жүжиг эхлэх, Офелия гарч ирэх, Офелиягийн тухай яригдах мөч бүрт “Хөөрхөн сайхнаараа гайхагддаг” гэсэн утга бүхий ишлэл ам дамжин хэлэгдэж буй нь дүрээ тодотгох гэж хэт ядсан хэрэг мэт. Үнэхээр урсгал ус шиг дөлгөөхөн, ялдам цэцэгхэн мэт үзэсгэлэн гоо бүсгүй мөн л юм бол үзэгчид харах болгонд шүүрс алдаж, харцаараа илбэх биз.

Ямагт хэлээ хазаж  “наль наль” хийх “дондогмаа” бүсгүйг л Т.Хулангаас олж харлаа. Дүрдээ орно, дүрээ биедээ суулгана гэдэг мэдээж амаргүй. А.Ганчимэгийг “Буратино царайлчихаад дүрээ ойлгоогүй юм шиг” гэж тухайн үед зарим үзэгчид сэтгэгдэл шидэлсэн бол энэ удаагийнх “дондогмаа” шиг л мэдрэмж төрүүлэв.

Гамлет бол яах аргагүй Гамлет болжээ. С.Болд-Эрдэнэ одоо дүрдээ орсон, тэр чигээрээ тэр Гамлетын амьдралаараа амьдарч байна.

Ухаан төгс, шаналал дүүрэн ханхүүгийн ээж Гертрудагийн дүрийг Ж.Оюундарь гадаад үзэмжээрээ биш дотроосоо шатаж бүтээв. Угийн “hot” тодотголд ордоггүй, төлөв төрхтэй түүнээс секси Гертрудаг хүсэх нь утгагүй юм. Нулимс хайр гамгүй урсгаж, хурц зөрчлийг угийн тайван хүн гэмээр аядуухан дуугаар гаргаж байгаа нь түүний нэг барил биз.

Товчхондоо Гертруда тийм ч хурц биш, гэхдээ үүргээ гүйцэтгэсэн дүр байлаа. Гамлетын насны томоо болсон хүүтэй хатан ахайтны нас ер нь Ж.Оюундарийн үе байх нь мэдээж. 30 хол гарсан насны бүсгүй хүн аальгүйтсэн ч тийм аальгүй харагдахгүй, юм юм үзэж төлөвшсөн нас учраас Гертрудагаас бид өөр юуг хүсэх билээ.

“Гамлет”-ын бяцхан үзэгчид гэхдээ Гертруда, Гамлет, Клавди /Д.Цэрэндагва/, Офелия, Полоний /Б.Жаргалсайхан/, Лаэрт /Г.Эрдэнэбилэг/ нарт алгаа хорстол ташиж харагдсан. Полонийг үг хэлэх бүрт цайлган инээд сонсогдож, Лаэрт, Гамлет хоёрын сэлэмтэй тулааны үеэр хөвгүүд амьсгаа даран нүдээ бүлтийлгэж байв.

Хортой архийг Гамлет уухгүй Клавдид буцааж өгөхөд нижигнэтэл алга ташаад өсвөр насны үзэгчид үнэхээр чин сэтгэлээсээ “Гамлет”-дав. Хамгийн дүрсгүй, дэггүй тогтвортой суудаггүй, мэдээлэлжсэн эриний барагтай бол театраар зочлохооргүй багачуудыг “Гамлет” алмайруулж чадлаа.

“Ээжийгээ юу яадаг нь л арай аймаар тэ?” Хүүхдүүд хоорондоо жүжгийн төгсгөлд ийн ярилцаж байна.

Нээрээ тэр хэсэг арай дэндүү. Аавыг нь хөнөөсөн авга ахтай нь ээж нь дэр нэгтгэхэд харуусан гашуудаж бухимдсан хүү Гамлет сүүлдээ эхийгээ “юу яах” хэмжээнд хүртэл дотоод сэтгэл нь зөрчилд автжээ. “Эдипийн комплекс” /ээжийгээ харамлах өвчин/ мэтийн гоё тодотголыг өсвөр насныхан хараахан мэдэхгүйдээ гайхсан байх.

Гэхдээ тэд бүгдийг ойлгосон. Мэдээж “Эдипийн комплекс” гэж ийм юм байдаг гээд тайлбарлаад өгч гэмээнэ дараа нь “Эдип” үзэхээр театрт заавал ирэх болно.

Театр “цус сэлбэж” байна. Үзэгчид ч жүжигчид ч. Драмын театрын үзвэр бүр нэг ч сул суудалгүй бүх насныханд нээлттэй урлагийн гэгээн сүм болох цаг ойрхон байна.

 

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • 19001973
    эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.эрхэм жолооч та авто тээврийнхээ улсын татвараа төлсөн үү? та авто тээвэртэй холбоотой бүхий л мэдээллээ цаг алдалгүй авто тээврийн төвлөрсөн лавлах 19001973-аас лавлаарай.
    2014 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Дондогмаа байхдаа яадаг юм. Заавал емнехтэйгээ адилхан байх шаардлагагуй шд. Тэр хуухэлдэй тэвэрч гуйдэг чинь Ганчимэгийн еерийнх нь. Заавал тийм байх албагуй. Тэгээд ч найруулагч гэж хун байна. Чи сэтгуулч хун байж ямар муухайгаар хунийг доромжилдог юм бэ, яг л нахальный коммент бичигчид шиг. Ямагт сайхан хеерхен гэдэг тодотголоо гаргах гэсэн мэт ч гэх шиг. Сонгодог жужгуудийн уе уеийн гол дурийн жужигчдийн тоглолт еер еер байдаг учраас тэр уеийнхээрээ улддэг. Тийм ч учраас Сувдын Офелия, Ганчимэгийнх, Хулангийнх гээд явна шд. Ганчимэгийнх Сувд гуайнхтай адилхан байгаагуй байх. Сэтгуулчид таалагдаагуй байсан ч тэрнийгээ доромжилж илэрхийлэх хэрэггуй. Надад лав таалагдсан.
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин
    Сайхан тоглож байна лээ тэр залуус. Над шиг нь юу мэдэх гэхдээ шүүмжлэл байдаг нь сайн хэрэг хүний хэлснийг зөвөөр ойлгож алдаа байвал засаад сайжруулаад тоглоорой!... Миний хайрлаж явдаг жүжигчин шүү чи! Хулангаас их юм гарах ёстой дотор сайтай жүжигчин. Итгэн дэмжигч... Амжилт
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Хулан сайн тоглож байгаа ч найруулагчийн тавилт сонгодог утгыг нэлээдгүй алдуулсан бусуу гэж бодогдов. Энэ тоглолтонд сайн жүжигчид оролцсон байна.
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин
    Дөнгөж сая Гамлетийг үзээд ирлээ. Үнэхээр гайхамшигтай... Бүх дүрийн жүжигчид үнэхээр чадвартай, гайхалтай тоглож байна. Та бүхэнд амжилт хүсье. Сэтгүүлч Цахирмаа чи юунд ингэж хүнийг муу хэлж байдаг юм бэ. Хулан сайн л тоглож байна лээ шүү дээ. Дондогмаа ч гэх шиг... Чи өөрөө ингэж жүжиглэж чадах уу.
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин
    oyundarin orond urnaa togloj n=bhig uzsen taalagdsan dahj uzmeer sanagdla
    2014 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Дондогмаа хи хи хи
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025