Х.Бадамцэцэгийн мөрөөдлийн ханхүү

“Хэцүү анги”-ийн Гэрэлээ нэг л өдөр загварын тайзнаа гарч ирэхэд олон хүн танимхайран угтаж нижигнэсэн алга ташилтаа харамгүй хайрлаж байв. Эртний танил өсвөр насны охин өнөөдөр загварын ертөнцөд хэдийнэ орон зайгаа бий болгож хэд хэдэн кинонд дүр бүтээж амжсан.

Тэгвэл нүднээс нь хайрын оч гялалзаж аз жаргалаар бялхан нүүр дүүрэн инээмсэглэх мисс бүсгүй маань гэгээн хайртайгаа учирчээ. Ингээд түүний яриаг хүргэж байна. 

-Юуны өмнө “албан ёсны” хайр дурлалтайгаа учирсан миссдээ баяр хүргэе.

 

Энэ Валентины баяр та хоёрын хувьд нэлээн утга учиртай болж байгаа байх. Ингэхэд Бадамцэцэгийн хувьд Валентины баяр хамгийн түрүүн юуг санагдуулж байна?

-Баярлалаа. Ер нь Валентины баяр гэхээр надад ерөөсөө шууд улаан өнгө нүдэнд харагддаг. Яагаад гэхлээр, улаан өнгө чинь гал халуун, эрч хүчтэй, бүхий л цоглог зүйлийн билэгдэл шүү дээ.

Яг одоо Валентины баяр гэнгүүт шууд улаан өнгийн зүрх нүдэнд харагдаж байна. Миний хувьд энэ баярыг урд нь өргөн тэмдэглэж байгаагүй. Энэ жил найз залуутайгаа хамтдаа маш гоё тэмдэглэнэ гэж төлөвлөж байгаа. 

-Их төлөвлөхөөр бас юм бүтэхгүй тал бий шүү?

-Үгүй ээ. Минийх бүгд бүтдэг юм аа. /инээв/

-Залуусын анхаарлын төвд байдаг мисс бүсгүйгээс өөрт чинь хэр олон хүн хайраа илчилж байв гэж асуухаа болилоо. Харин өөрөө хэр олон хүнд шоколад өгч байв. Валентины баярын хамгийн сэтгэлд тод үлдсэн дурсамжаа хуваалцбал?

-Би 10 жилдээ нэг л удаа өгч байсан. Гэхдээ тэр ёстой аягүй муухай түүх байсан. Уг нь би үнэхээр  сэтгэл гаргаад өөрийнхөө гараар шоколад хийгээд харж явдаг хөвгүүндээ өгсөн юм л даа.

Дунд сургуульд би угаасаа их даруухан охин байлаа. Үсээ гөлчийтөл боодог, дүрэмт хувцсан дээр өмд өмсчихдөг, нүүрээ ч буддаггүй охин байлаа. Тэгээд анх удаагаа хүнд хайрын баяраар сэтгэлээ илчилж шоколад өгөв өө. Тэрийг хийх гэж бүх сэтгэлээ шингээгээд, шоколад хайлуулаад гоё хайрцганд хийгээд л.

Тэгээд ичиж ичиж нөгөө хүндээ өгчихөөд дараа нь харсан чинь манай дээд  ангийн охин идчихсэн явж байсан. Тэр ёстой эвгүй юм болсон. Тэрнээс хойш хүнд шоколад өгөх завдал ч гараагүй дээ. 

-Энэ дашрамд найз залуугаа албан ёсоор танилцуулаач?

-Манай найз залууг А.Алтаншагай гэдэг. Одоогоор МУИС-д эдийн засгийн чиглэлээр сурдаг. 

-Та хоёр яаж танилцсан бэ?

-Би хоёр найзууд байсан. Энгийн найзууд байж байгаад нэг л өдөр оч асаад. /инээв/

-Энэ завшаанд хайртдаа юу гэж хэлмээр байна?

-Юуны өмнө хайр нь чамдаа маш их хайртай. Миний бүх зүйлийг ойлгодог. Яг л миний мөрөөдлөөс ургаад гараад ирчихсэн хүн юм болов уу гэж боддог. Яагаад гэхлээр, урд нь би боддог байсан л даа. Найз залуутай болчихоор намайг ингэх юм болов уу, тэгэх юм болов уу, хэрвээ ингэдэг бол гоё оо гээд.

Эмэгтэй хүн болгонд хайр дурлалын мөрөөдөл, төсөөлөл, бодол байдаг шүү дээ. Тэр болгоныг би найз залуугаасаа олж хардаг. Тийм болохоор би дэндүү азтай. Бид хоёрын ирээдүй маш гэрэл гэгээтэй байгаа. Ирээдүйдээ хийхээр төлөвлөсөн зүйл зөндөө байгаа.

Тэр болгон маань биелээд бид хоёр үнэхээр сайхан амьдарна гэсэн итгэл дүүрэн байна. Энэ итгэлээ алдахгүйгээр цаашдаа бие биенийгээ насан туршдаа хайрлаж халамжилж явах байх гэж бодож байна. Тэгээд хайрдаа хайртай шүү гэж хэлье. 

-Та хоёр найзлаад хэр удаж байгаа юм. Үерхээд хэр удаж байна?

-Найзлаад хоёр жил гаран болж байна. Үерхээд жил болж байна. 

-Дотносоод удаж байгаа юм байна. Харилцаагаа олноос их нууцалсан байна шүү?


-Нээх сенсааци болгоё гэж бодсонгүй. Өөрийнхөө фэйсбүүк дээр найз залуутайгаа хамт авахуулсан зургаа тавих үед сонин сонин мэдээлэл гарч байсан л даа. “Мисс Бадамцэцэг найз залуугаа дэлгэлээ” гээд. Тэр “дэлгэлээ” гэдэг үгийг нь би ерөөсөө ойлгоогүй. Яг яаж ч дэлгэх юм, хувцасыг нь ч дэлгээд байгаа юмуу яагаад байгаа юм. /инээв/

Энэ бол миний л амьдрал. Би өөрийгөө олны танил гэж хэлэхгүй. Хүмүүс намайг таньдаг учраас ам дамжаад янз бүрийн яриа гарч байдаг л даа. Өчигдөр гэхэд “Танай найз залуу чинь жүжигчин гэлүү, дуучин гэлүү?” гэж асууж байх жишээтэй. Миний амьдрал аль болох нам жим амар тайван байгаасай гэж би хүсдэг. 
 

-Өөрөө жирийн оюутнуудыг бодвол бас их завгүй хүн шүү дээ. Хичээлдээ явна, загвар өмсөнө, кино рекламанд тоглоно.

Найз залуутай болоод хувийн амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөж байна. Ихэнх хүмүүс найз залууг жаахан дарамт гэж хардаг?

-Би бас яг тэгж боддог байсан. Найз залуутай болохоор ингэнэ, тэгнэ. Ажилд явуулахгүй хардана гэж их олон юм бодоод л.

Гэхдээ миний найз залуу яг мөрөөдлөөс ургаад гараад ирсэн болохоороо ч юмуу миний бүх юмыг ойлгодог. Бид хоёрын хамгийн том зүйл гэвэл их ярилцдаг. За найз нь ингэлээ, би тийшээ явчихаад ирье. Хоёулаа явах уу, чи эсвэл ажилтай байна уу ч гэх юмуу.

Маш их ярилцдаг тэр нь бид хоёрын ойлголцох хамгийн чухал зүйл юмуу гэж боддог л доо. 

-Эмэгтэй хүн болгон хайрын баяраар, ер нь энгийн үед ч гэсэн эр хүнээс гэнэтийн бэлэг авахыг хүсдэг. Мисс Бадамцэцэгийн хувьд ер нь юунд баярладаг юм бол?

-Ёстой ингэж бодож байгаагүй юм байна. Би тийм сэтгэл гаргасан жижигхээн зүйлд баярлачихдаг байхгүй юу. Гэхдээ бэлэг сэлтнээс биш, тэр хүний сэтгэлийг мэдрэх юм бол баярладаг. Тийм болохоор тухайн хүн яаж хандана тэрүүгээр л баярлах байх даа. /инээв/

-Та хоёр хамгийн ойр юу төлөвлөж байна. Хэзээ хуримын зар дуулгах вэ?

-Тэр бол болоогүй ээ. Мэдээж нэг жил гэдэг урт хугацаа ч гэсэн бид хоёрын хувьд гэр бүл төлөвлөлт арай болоогүй. Бие биенээ нэг нэгийгээ илүү сайн таньж мэдэх хэрэгтэй. Жилийн дотор нэг нэгнийхээ аашийг мэднэ гэж байхгүй шүү дээ.

Бид хоёрт цаашдаа зөндөө төлөвлөсөн ажил байгаа. Хамгийн ойрын төлөвлөсөн зүйл гэвэл бид хоёр удахгүй дарааллаад сургуулиа төгсөнө. Хамгийн түрүүнд сургуулиа төгсөх л чухал байна даа. 

Ярилцсанд баярлалаа.

Д.Сэргэлэн

Гранд сэтгүүл. №44

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Urgoo
    ENE OXINIIG XEN GEDEG GENEE? BAS TEGEED IIM MISS BAIDAG BAISAM YUMUU? UZEE CH UGUI SONSOO CH UGUI YUM BN.
    2014 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин
    Маяг чинь хэтрээд байгаа харагддаг.Битгий хиймэлээр аальгүйтэж байгаарай.Түүнээс биш сайхан зөв төрхтэй нүдэнд дулаахан охин.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • 1900-1973
    Та авто машины албан татвараа төлж амжсан уу хэрэв төлж амжаагүй байгаа бол хаана хэдийг төлөхөө мэдэхгүй байгаа бол манайхаас асуугаарай.Бид таньд үнэн бодитой шуурхай мэдээлэлийг өгөх болно.АВТО ТЭЭВРИЙН ЛАВЛАХ 1900-1973
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • 1900-1973
    Та авто машины албан татвараа төлж амжсан уу хэрэв төлж амжаагүй байгаа бол хаана хэдийг төлөхөө мэдэхгүй байгаа бол манайхаас асуугаарай.Бид таньд үнэн бодитой шуурхай мэдээлэлийг өгөх болно.АВТО ТЭЭВРИЙН ЛАВЛАХ 1900-1973
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • 1900-1973
    Та авто машины албан татвараа төлж амжсан уу хэрэв төлж амжаагүй байгаа бол хаана хэдийг төлөхөө мэдэхгүй байгаа бол манайхаас асуугаарай.Бид таньд үнэн бодитой шуурхай мэдээлэлийг өгөх болно.АВТО ТЭЭВРИЙН ЛАВЛАХ 1900-1973
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • 19001973
    жолооч танд ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу? тийм бол манайд ханд бид танд үнэн зөв шуурхай мэдээлэлийг хүргье. авто тээврийн мэдээлэлийн нэгдсэн лавлах 19001973
    2014 оны 04 сарын 21 | Хариулах
  • chuka
    ganaa gej hvn yamar hvnii muud durtai ataarhuu gulug be cham shig yumnuud hvn ch uuudluhud saad bolood uursduu ch uudlulduggvi yum chamd l gem hiigeegvi bol muruuruu l amidar
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин
    албан ёсны хайр гэж бас бх нээ албархуу сэтгүүлч монголоор яриад бна гээж бодоод бгаа юм бх даа хөөрхий
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин
    saihan hosuudda az 60gal husie humus yagad iim teng baidag bna chawas orowdchlo yu helhewde gj
    2014 оны 04 сарын 19
  • Зочин
    heleh ch muu alga er yanhan min chamaig haraal idesee
    2014 оны 04 сарын 18
  • zochin
    sain medehgui bj yu geed bgaa aalz be chi sain tanidag hun ni bn medehgui bj aalz chn ataarhaad uhlee chi huue
    2014 оны 04 сарын 18
  • BS
    Fuck mini, Ataarhaad chi uuriiguu l zovoono, jaahan ohin shuu de, yu ch medehgui bj l hun muulaad suuhaar yum suraj ajil hiij bayan bolj miss ehnertei bolohoo bod za yu!!!
    2014 оны 04 сарын 18
  • долгор
    ухаантай гоё охин шүү
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин
    2 жилийн дараа энэ ярилцлагыг нь уншуулах юм бна шүү
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • Туяа
    Биеэ танина гээд хайра гээд л яваад байх уу, таньсан чинь онцгүй гээд дараагийн залуугаа хайх юм у, ёс зүй угаасаа алга Харин хурим найр гэвэл мөнгө төгрөгний боломж , бас жаахан зав алга л гэнэ биз дэ, Юун таних, тэнэг
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
  • ganaa
    kk zasarsan yanhan zayanii haniaa gj, zaluu ni omnoh asuudaluudiig ni medne tgd udaxgui salna. kkk kh....
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
    • Зочин
      saihan hosuudda az 60gal husie humus yagad iim teng baidag bna chawas orowdchlo yu helhewde gj
      2014 оны 04 сарын 19
    • Зочин
      heleh ch muu alga er yanhan min chamaig haraal idesee
      2014 оны 04 сарын 18
    • zochin
      sain medehgui bj yu geed bgaa aalz be chi sain tanidag hun ni bn medehgui bj aalz chn ataarhaad uhlee chi huue
      2014 оны 04 сарын 18
    • BS
      Fuck mini, Ataarhaad chi uuriiguu l zovoono, jaahan ohin shuu de, yu ch medehgui bj l hun muulaad suuhaar yum suraj ajil hiij bayan bolj miss ehnertei bolohoo bod za yu!!!
      2014 оны 04 сарын 18
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025